Ингээд сонсгол зохион байгуулах журмын дагуу нэр дэвшигчийг нэг нэгээр нь хуралдааны танхимд оруулж, гишүүд асуулт асууж, хариулт авав.
Н.Мягмарын ажилласан байдал:
- 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,
- 2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
- 2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
- 2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,
- 2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
- 2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,
- 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
- 2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,
- 2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга,
- 2024 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- 2026 оны тавдугаар сараас ЗГХЭГ-ын дэд дарга
Ц.Уртнасангийн ажилласан байдал:
- 2010-2012 Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
- 2012-2015 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
- 2017-2020 Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлого, намын байгуулалтын газрын дарга
- 2021-2025 Ардчилсан намын Дэд дарга
- 2024-2025 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх,
- 2026 оноос УИХ-ын Тамгын газрын ахлах мэргэжилтэн
Ийнхүү СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол явагдаж өндөрлөв.
Үүний дараа Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хаалттай горимоор явууллаа.
Сонсголын тайланд тухайн албан тушаалд нэр дэвшигч нь шаардлага хангасан эсэх дүгнэлтийг тусгадаг. Үүнд үндэслэн холбогдох байнгын хороо санал, дүгнэлт гаргаж түүнийгээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, томилох эсэхийг шийддэг байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх