Зун, өвлийн олимпын наадмын 14,000 орчим тамирчинд ийм хэмжээний мөнгө төлөхөд ОУОХ-оос $140 саяын зардал гарах ажээ.
Тамирчид олимпын наадам өндөрлөснөөс хойш зургаан сарын дараа сэргээш хэрэглээгүй, ямар нэг дүрэм журам зөрчөөгүйгээ баталсны үндсэн дээр уг мөнгийг авах юм байна.
“Энэхүү буцалтгүй тусламжийг олимпын бүх тамирчин хүртэх боломжтой. Зөвхөн медаль хүртсэн тамирчид ч биш, зөвхөн тодорхой улс орны тамирчид ч биш, бүгд авах эрхтэй. Учир нь тамирчин бүрийн замнал өөр өөр байдаг ч тэд энэ шатанд хүрэхийн тулд олон жил шаргуу хөдөлмөрлөж, мөрөөдлөө биелүүлэхийн тулд зүтгэсэн байгаа” гэж ОУОХ-ны тамирчдын хорооны дарга Пау Газол хэлжээ.
Өөрөө Испанийн олимпын медальт сагсан бөмбөгийн тамирчин асан Газол уг тусламжийг NBA-ийн одод бас авах эрхтэйг баталсан байна.
Буцалтгүй тусламж нь ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Кирсти Ковентригийн хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогын нэг хэсэг ажээ.
Тэрбээр авсан арга хэмжээгээ олимпыг спортын ертөнцийн тэргүүн эгнээнд байлгах төлөвлөгөөнийхөө “эхлэл” гэж тайлбарласан байна.
Өнгөрсөн онд ОУОХ-ны ерөнхийлөгчийн суудалд Ковентритэй өрсөлдөж байсан Себастян Кое шинэ бодлогыг дэмжиж байгаагаа мэдэгджээ.
“Энэ бол олимпизмын хөдөлгөөний хувьд түүхэн мөч бөгөөд үүнийг зарлах үед би танхимд байгаадаа туйлын баяртай байна” гэж тэр ОУОХ-ны бусад гишүүдэд хандан хэлсэн юм.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх