- Юнител групп профинансировал книгу 'Монгол хүний эрх, эрх чөлөө: Үндэсний урлагийн түүхээр аялахуй'.
- Книга направлена на разъяснение ценностей Конституции Монголии через искусство.
- В книге использованы 36 произведений монгольского изобразительного искусства.
- Проект вдохновлен испанской книгой 'Constitunional rights: A walk through El Prado'.
- Юнител групп поддерживает инициативы по популяризации культурного наследия.
Тус бүтээлийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үнэ цэнийг урлагийн хэлээр тайлбарлан, олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэхэд оршино.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан Г. Баясгалан:
“Хууль нь иргэдийн харилцааг чиглүүлэх, тодорхой, логик үндэстэй зарчим гэж үзвэл эсрэгээрээ урлаг нь хүний сэтгэлийг дотоод ертөнц, эрх чөлөөт сэтгэлгээний өнгөт илэрхийлэл гэж болно. Тэгвэл энэхүү хоёр өөр ертөнц угтаа нэг л зүйл дээр төвлөрдөг нь хүн амьдрах, бүтээх, эрх чөлөөтэй байх тэрхүү язгуур эрх, ашиг, сонирхол билээ.”
Уг номд Монгол Улсын дүрслэх урлагийн нэрт төлөөллүүд болох Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байгаа нь,” Г. Одонгийн “Ажлын дараа”, Б. Чогсомын “Чулуучин”, Н. Цүлтэмийн “Талын айл”, “Уриа” зэрэг нийт 36 сор бүтээлүүдээр дамжуулан Монгол Улсын үндсэн хуулийг амилуулж, хүний эрх, эрх чөлөөний тухай үзэл санааг уран сайхны хэлээр илэрхийлэхийг зорьжээ.
Мөн тус бүтээлийг Испани улсын үндсэн хуулийн шүүхээс гаргасан “Constitunional rights: A walk through El Prado” хэмээх бүтээлээс сэдэвлэсэн ба Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөө, үнэт зүйлсийг Монголын дүрслэх урлагийн үнэт өв, музейн уран зургуудтай хослуулан олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй, шинэлэг хэлбэрээр хүргэж буй аж.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж. Эрдэнэбулган:
“Монгол Улсын Үндсэн хуулийн суурь бүрэлдэхүүн хэсгүүд болох хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын зохион байгуулалт, хууль дээдлэх зарчим, ардчилсан засаглал зэрэг нь бүгд хүний эрхийг хангах нийтлэг зорилготой. Энэхүү үзэл санааг анх удаа олон нийтэд сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр хүргэхийг зорилоо.
Бидний бүтээсэн энэхүү бүтээл Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг дүрслэх урлагтай уялдуулан, хүн бүрд эрх, эрх чөлөөний үнэ цэнийг илүү гүнзгий ойлгуулж, мэдрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.”
Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав:
“Соёлын өвийг сэргээн өвлүүлж, түүх, соёл, урлагийн үнэт бүтээлүүдийг орчин үеийн хэлбэрээр олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь Юнител Группийн нийгмийн хариуцлагын чухал чиглэлүүдийн нэг байдаг. Тиймээс бид Монголын соёлын өв, үнэт зүйлсийг ирээдүй үедээ өвлүүлэх зорилгын дор олон санаачилга, ажлуудыг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан хүний эрх, эрх чөлөө, үнэт зүйлсийг Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдээр дамжуулан олон нийтэд хүргэж буй энэхүү үнэ цэнтэй санаачилгыг дэмжин ажиллаж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг.
Цаашид ч энэхүү чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бататган, олон төсөлд хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна”.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх