- Успешно проведены полупромышленные испытания 360 тонн угля с шахты Багануур
- Завод стоимостью 134 млн долларов будет перерабатывать 1.8 млн тонн бурого угля в год
- Производство: 600 тыс. тонн полукокса, 82-84 тыс. тонн каменноугольной смолы, 40 МВт электроэнергии
- Завод создаст 420 рабочих мест и снизит загрязнение воздуха на 50-60%
- Строительство завершится в 1 квартале 2028 года, поставки продукции начнутся со 2 квартала
Нийт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалттай тус үйлдвэр ашиглалтад орсноор жил бүр 1.8 сая тонн хүрэн нүүрсийг боловсруулж, дараах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэнэ.
- 600 мянган тонн хагас коксон түлш,
- 82-84 мянган тонн нүүрсний давирхай,
- 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж үүний 26 МВт-ыг төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар нийслэлийн өвлийн түлшний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, импортын хагас коксыг орлоно хэмээн төлөвлөж байгаа юм. Ингэснээр агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах үр дүн гарахаас гадна, сайжруулсан түлшний татаасанд олгодог улсын төсвийн зардлыг жил бүр 200 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. Мөн үйлдвэр ашиглалтад ороод үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр 420 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болно.
Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, бүтээн байгуулалтыг 2028 оны нэгдүгээр улиралд бүрэн дуусгаж, 2 дугаар улирлаас бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
"Нүүрс-химийн цогцолбор"-ын анхны бүтээн байгуулалт болох уг үйлдвэр ашиглалтад орвол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, импортыг орлох хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх