- Бренд 'Бүүвэйхэн' за 3 года бесплатно предоставил подгузники и шапочки для 175 000 новорожденных через 23 роддома.
- Инициатива охватывает Улан-Батор и 18 аймаков Монголии.
- Бренд действует 4 года на внутреннем рынке, производит подгузники, слюнявчики, маски, влажные салфетки.
- Проект направлен на снижение нагрузки на бюджет больниц и защиту от инфекций.
“Бүүвэйхэн” брэнд сүүлийн 3 жилийн хугацаанд 23 төрөх эмнэлгээр дамжуулан ойролцоогоор 175,000 нярайд живх болон нярайн малгайг үнэ төлбөргүй хүргэн, нийгмийн хариуцлагын томоохон санаачилга хэрэгжүүлсээр байна.
Дөнгөж төрсөн нярай хүүхэд амьдралынхаа анхны мөчөөс эхлэн маш эмзэг орчинд байдаг. Тэр дундаа зулай хэсгээрээ биеийн дулаанаа хурдан алддаг тул нярайн малгай нь хүүхдийг даарахаас хамгаалах, эрүүл ахуй болон халдвараас сэргийлэх чухал хэрэглээ юм.
Гэвч манай улсын эрүүл мэндийн салбарын төсөв, хангамжийн хүрэлцээ зарим тохиолдолд хангалтгүй байдагтай холбоотойгоор зарим төрөх эмнэлгүүд нярайн хэрэгслийг угааж, ариутган дахин ашиглах нөхцөл байдал үүсдэг байна.
Энэ бодит асуудлыг анзаарч, нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэл хэрэгжүүлж буй байгууллага бол “Бүүвэйхэн” брэнд юм.
Нийслэл болон 18 аймагт хүрсэн тогтвортой хандив
2023 оноос эхлэн “Бүүвэйхэн” брэнд нь “хүүхэд бүр төрөхдөө аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх ёстой” гэсэн зарчмыг баримтлан үнэ төлбөргүй хандивын аян өрнүүлж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар тус брэнд:
- Улаанбаатар хотын 5 төрөх эмнэлгүүд
- Хөдөө орон нутгийн 18 аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгууд
руу нярайн малгай болон живхийг тогтмол, тасралтгүй нийлүүлж байна.
Энэхүү дэмжлэг нь эмнэлгийн төсвийн ачааллыг бууруулахын зэрэгцээ нярай хүүхдийг эмнэлгийн дотоод халдвараас хамгаалахад бодит хувь нэмэр оруулж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
“Бүүвэйхэн” брэндийн 4 жилийн хөгжил
“Бүүвэйхэн” брэнд нь дотоодын зах зээлд 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эх, хүүхдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн танил, итгэмжит сонголт болжээ.
Тус брэнд нь нярайн өмсдөг болон наадаг живхээс гадна хүйн хамгаалалттай тусгай зориулалтын живхийг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд энэ нь эцэг эхчүүдийн талархлыг ихээхэн хүлээдэг.
Мөн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн дараах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн нийлүүлж байна. Үүнд:
- Нэг удаагийн энгэрэвч, шүлсэвч
- Хүүхдийн зориулалттай маск
- Спиртийн агууламжгүй зөөлөн нойтон салфетка
Ирээдүйд чиглэсэн тогтвортой санаачилга
“Бүүвэйхэн” брэндийн энэхүү хандивын төсөл нь нэг удаагийн аян бус бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн Монгол Улсын бүх төрөх эмнэлгийн хэрэгцээг шат дараатайгаар хангах зорилготой юм.
Үндэсний үйлдвэрлэгчид нийгмийн хамгийн чухал бөгөөд эмзэг салбар болох эх, хүүхдийн эрүүл мэнд рүү чиглэсэн бодит хөрөнгө оруулалт хийж байгаа нь бусад аж ахуйн нэгжүүдэд үлгэр жишээ болохуйц үйл ажиллагаа болж байна.
Шинэ иргэнээ эрүүл, аюулгүй орчинд өлгийдөн авах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Бүүвэйхэн” брэндийн хамт олонд олон ээж, гэр бүлийн өмнөөс талархал илэрхийлье.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх