Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход энэхүү наадмын зорилго оршдог билээ.

20 дахь удаагийн “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна БНХАУ-ын Ганьсу муж, ӨМӨЗО-ы Ордос хот, Шилийн гол аймгаас төлөөлөл ирж, өөрийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилуулах аж.