- Посол Монголии Л.Өлзийт вручил верительные грамоты президенту Индии Дроупади Мурму 6 июля 2026 года.
- Посол передал приветствие от президента Монголии У.Хүрэлсүха и приглашение посетить Монголию.
- Стороны обсудили стратегическое партнерство и совместные проекты, включая строительство нефтеперерабатывающего завода.
- Президент Индии выразила уверенность в углублении отношений между двумя странами.
Элчин сайд Л.Өлзийт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурмуд уламжилж, түүнийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгатай байгааг нотлов.
Түүнчлэн манай оюун санааны хөрш Энэтхэг Улстай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх санаачилга гарган ажиллахаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ уламжилж, урилгыг талархан хүлээж авч буйгаа илэрхийлэв. Хоёр орны хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, түүний дотор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэв.
Ерөнхийлөгч Дроупади Мурму Элчин сайд Л.Өлзийтөд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, оюун санааны хөрш орнууд болох Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх