- Вчера из-за грозы с дождем дамба на восточной стороне Гандана была затоплена.
- Мэр Б.Пүрэвдагва сообщил о затопленных участках и планах по откачке воды и дезинфекции.
- Сегодня состоится заседание Чрезвычайной комиссии столицы для обсуждения мер.
- В городе имеется более 80 мотопомп для откачки воды.
- Несмотря на регулярную очистку ливневок, значительная часть столицы оказалась затоплена.
Энэ тухай Хотын дарга Б.Пүрэвдагва "Гандан, Өргөө кинотеатрын уулзвар, 25 дугаар эмийн сан, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль, Дарь-Эх, Тэмээтэй хөшөөний уулзвар, Нарны гүүрний хойно, Сонгинохайрхан дүүргийн усанд автсан хэсгүүдийг мото помпоор яаралтай соруулж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг уртасгасан цагаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба гүйцэтгэнэ. Явган хүний зам дээр ч ус тогтсон байна.
Өнөөдөр Нийслэлийн Онцгой Комиссыг(НОК) хуралдуулж ус тогтсон бүх байршлын усыг яаралтай соруулах, ариутгал, цэвэрлэгээг хийх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэнэ" гэв.
Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэлийн хэлснээр Улаанбаатар хотод ус соруулах мото помп 80 гаруй ширхэг байгаа аж.
Геодези Усны Барилга Байгууламжийн Газраас борооны ус зайлуулах шугам, үерийн далан, сувгийг тогтмол цэвэрлэж байна гэж мэдээлдэг ч түр зуурын борооноор нийслэлийн нэлээдгүй хэсэг усанд автлаа.
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх