- Соревнования прошли в рамках Национального праздника Монголии, посвященного 2235-летию основания государства, 820-летию Великой Монгольской империи и другим юбилеям.
- В соревнованиях участвовали 315 стрелков из 21 аймака и 9 районов.
- Победителем стал Батчулууны Үнэнбат с 27 очками, получив звание 'Цэгц харваач' (меткий стрелок).
- Второе место занял Энхтөрийн Бумбаяр с 25 очками, получив звание 'Улсын мэргэн' (государственный меткий стрелок).
- Третье место поделили Батсүхын Энхтүвшин и Пүрэвдоржийн Лхагвабаяр с 24 очками.
Нийт 21 аймаг, есөн дүүргээс Урианхай сурын Дархан мэргэн 1, Хошой мэргэн 6, Улсын мэргэн 15, Улсын цэгц харваач 9, Улсын хавт харваач 10, Аймаг спортын цолтой 200, Залуу харваач 90, нийт 315 харваач цэц сорилоо.
Тэднээс Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, Алдар спорт хороо Үндэсний сурын багийн тамирчин залуу харваач (Үндэсний сурын аймгийн онч харваач) Батчулууны Үнэнбат 27 оноогоор түрүүлж, Урианхай сурын ЦЭГЦ ХАРВААЧ цолын болзол хангалаа.
Мөн Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Хүч спорт хорооны тамирчин, спортын мастер Энхтөрийн Бумбаяр 25 оноогоор дэд байр эзэлж, Урианхай сурын УЛСЫН МЭРГЭН цолын болзол хангав.
Тэдний араас Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, Дотоод хэргийн их сургуулийн тамирчин, Улсын хавт харваач (Урианхай) Батсүхын Энхтүвшин, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Хантайшир зурхай багийн тамирчин Пүрэвдоржийн Лхагвабаяр нар 24 оноогоор удаалжээ. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Пүрэвдоржийн Лхагвабаяр Урианхай сурын ХАВТ ХАРВААЧ цолтон боллоо.
Тэгвэл 5-8 дугаар байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат, улсын цэгц харваач Дансрангийн Чулуунбат, Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, аймгийн мэргэн Буянтогтохын Цогбадрах, Баян-Өлгийн аймгийн харьяат, аймгийн цэгц харваач Амаржаргалын Артаг, Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, спортын дэд мастер Баастын Батмөнх нар 23 оноогоор тус тус шалгарсан байна.
ФОТО:
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх