- Сооружение для задержки паводковых вод в районе Ногоон нуур было построено советскими инженерами в 1970-х годах.
- Из-за хаотичного выделения земель сооружение разрушено и не может сдерживать паводковые воды.
- В настоящее время ведутся работы по возведению земляной дамбы для предотвращения наводнения в районе торгового центра 'Бөмбөгөр'.
- Планируется освободить территорию Ногоон нуур и совместно с ХААН банком создать парк, восстановив инженерное сооружение.
- На благоустройство территории выделено 16,5 млрд тугриков, из которых 5,5 млрд будет потрачено в этом году.
Ногоон нуурын ус тунгаах байгууламж нь хотын төв рүү урсах үерийн усны урсгалыг сааруулж, “Бөмбөгөр” орчмыг үерт автахаас хамгаалдаг байна. Баяр наадмын өдрүүдэд үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор Геодези, усны барилга байгууламжийн газрын инженер техникийн ажилтнууд гинжит 3000 экскаватор, гинжит 55 экскаватор зэрэг техник хэрэгсэлтэйгээр Ногоон нуур орчимд ажиллаж эхэлжээ.
Энэ тухай Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Улаанбаатарт 1990 оноос хойш газар эзэмшилт замбараагүй болж, Ногоон нуур орчимд айлууд шороо түрж буусан. Улмаар Ногоон нуурын ус тунгаах байгууламж нурж эвдэрсэн бөгөөд үерийн усыг тогтоох боломжгүй болсон.
Үерийн ус ихээр урсаж, “Бөмбөгөр” худалдааны төв орчмын хамгаалалтын далан халих эрсдэл үүсээд байгаа юм. Тиймээс эрсдэлээс сэргийлж, хамгийн энгийн аргаар буюу шороон далан босгож ус тогтоох ажлыг хийж байна.
Мөн ус тунгаах хэсгийг механик тоног төхөөрөмжөөр гаргаж, үерийн хамгаалалтыг сайжруулж байгаа юм” гэлээ.
Нийслэлийн зүгээс Ногоон нуурын газрыг чөлөөлж, ХААН банктай хамтран цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ хуучны инженерийн шийдлийг хадгалан, үерийн ус тунгаах хэсгийг сэргээн байгуулж, Дэнжийн мянга болон 39 дүгээр сургууль орчмоос урсах үерийн ус, цаашлаад Бөмбөгөрийн хажуугаар үерлэх усыг тогтоох хиймэл нуур байгуулах гэнэ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх