Баяр наадмаа тэмдэглэж яваа иргэдийг халаасны хулгайгаас сэрэмжлүүллээ.

Энэ тухай НЦУГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Нямаа "Өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд халаас болон үүргэвчээсээ эд зүйлээ алдсан тухай таван иргэн гомдол мэдээлэл ирүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэн, төв талбайд баяр наадмаа тэмдэглэж яваа иргэд нийтийн газраар зорчихдоо хувийн эд зүйл, гар утас, түрийвч, үнэт зүйлсдээ анхаарч, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна" гэв.

Үндэсний их баяр наадмын хамгаалалт, зохицуулалтад цагдаагийн байгууллагын 18 анги байгууллагын 753 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.