“Улсын цол олгох тухай” зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад цолын батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
  • 40 сумнаас 37 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Ховд аймгийн “Уулсын мэргэчүүд” харваачдын холбооны харваач Балдаагийн Мөнхзоригт “Улсын онч харваач” цол,
  • 40 сумнаас 38 сум онож гуравдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Говь-Алтай аймгийн Хантайшир зурхайн харваач Энхжаргалын Золбадрахад “Улсын гоц харваач” цол,
  • 40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Яруу сумын уугуул, Завхан аймгийн үндэсний харваачдын холбооны харваач Түдэвжамцын Эрболдод “Улсын гарамгай харваач” цол,
  • 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Монде” багийн харваач Хасагийн Болдбаатарт “Улсын даян мэргэн” цол,
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
  • 40 сумнаас 38 сум онож гуравдугаар байр эзэлсэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Дундговь аймгийн “Их Мандал зурхай” харваачдын холбооны харваач Нямлхагвын Базаррагчаад “Улсын гоц харваач” цол,
  • 40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач Лувсанцэрэнгийн Мөнхзулд “Улсын гарамгай харваач” цол,
  • 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Сүхбатын Тогоохүүд “Улсын мэргэн” цол тус тус олголоо.