- Э.Батмагнай победил Б.Бат-Өлзия в восьмом раунде
- Э.Батмагнай имеет три победы в турнире
- Ц.Содномдорж лидирует среди борцов с 10 победами
Хоёр бөхийн барилдаан цаг гаруй үргэлжилсний эцэст Ховдын заан Б.Бат-Өлзий өмнөх жилийн наадмын долоогийн даваанд унасан хариугаа авч, гарди цолын болзол хангасан билээ.
Б.Батмагнай арслан долоо давж шөвгөрснөөр нэг түрүү, нэг долоо, нэг тав буюу нийт гурав шөвгөрлөө. Ингэснээр тэр ижил цолтой Ц.Бямба-Отгон арслангийн дээр жагсах болов.
Одоогийн байдлаар улсын арслангуудыг Ц.Содномдорж арслан нийт 10 шөвгөрсөн үзүүлэлтээр манлайлдаг. Энэ жилийн баяр наадамд удахгүй 40 нас хүрэх Ц.Содномдорж арслан зургаа даваад улсын өсөх идэр начин Л.Энхсаруулд өвдөг шороодсон юм.
Хөвсгөлийн арслан одоогоор нэг түрүү, нэг найм, долоон удаа зургаа, нэг удаа тав давсан амжилтаараа ижил цолтой бөхчүүдээ тэргүүлж байгаа аж.
Мөн Э.Оюунболд нэг түрүү, нэг долоо, хоёр удаа зургаа, нэг удаа тав нийт таван удаа шөвгөрлөө.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх