- За последние 24 часа в Улан-Баторе было осуществлено распределение топлива на 75 АЗС, в регионах - на 49 АЗС.
- На станциях Улан-Баторской железной дороги находится 46 вагонов-цистерн (2 760 тонн) бензина АИ-92, которые будут разгружены и распределены по АЗС.
- Из России в пути находятся 152 вагона-цистерны (9 120 тонн) автобензина.
- В выходные планируется заполнить все АЗС по стране, чтобы на следующей неделе начать продажу без очередей.
- Уменьшение поставок в конце недели связано с неполадками на заводе в России, но сейчас отгрузка увеличивается.
Өнөөдрийн хурлын үеэр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өчигдөр болон өнөөдөр түгээлтийн хэмжээ харьцангуй багассан ч ирэх долоо хоногоос хэвийн болно гэлээ. Түүнчлэн өнөөдөр, маргааш орон нутгийн Шатахуун Түгээх Станц(ШТС) рүү түгээлтийг нэмэгдүүлж байгааг онцлов.
Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 75 ШТС, орон нутагт 49 ШТС-д түгээлт хийсэн. Өнөөдрийн байдлаар 46 вагонцистерн буюу 2,760 тонн АИ-92 төрлийн автобензин Улаанбаатар төмөр замын өртөөдөд байгаа. Удахгүй буулгаж, ШТС-ууд рүү түгээнэ.
Оросын Холбооны Улс(ОХУ)-аас ачигдсан нийт 152 вагонцистерн буюу 9,120 тонн автобензин замд явж байна.
Энэ долоо хоногийн төгсгөлөөр орж ирж буй вагоны тоо харьцангуй цөөрсөн. Энэ нь ОХУ-ын үйлдвэрт доголдол гарсантай холбоотой байв. Гэхдээ одооноос ачилт нэмэгдэж буй учир Бямба, Ням гарагт улс даяар түгээлтээ хийж, бүх ШТС-аа цэнэглэж, ирэх долоо хоногийн эхэнд оочер дугаарлалтгүйгээр хэвийн борлуулах боломжийг бүрдүүлэх зохион байгуулалттай байна" гэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий