- Правительство Монголии создало оперативный штаб по топливу.
- Развивающиеся страны, включая Монголию, внедряют меры по снижению потребления топлива госорганами.
- Монголия работает над стабилизацией рынка топлива, включая переговоры о поставках авиатоплива.
- Посольства Монголии в России, Китае, Южной Корее и некоторых европейских странах участвуют в обеспечении стабильности топливного рынка.
Энэ үеэр ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа "Зүүн Өмнөд Ази, Төв Азийн улс орнуудын түлш шатахуунтай холбоотой жишээ туршлагыг бид анхааралтай ажиглаж байгаа.
Эдгээр хөгжиж буй улс орнуудад төрийн байгууллагуудын шатахууны хэрэглээг бууруулах тодорхой бодлого, алхмуудыг өнгөрсөн хавраас эхлэн авч хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна хувийн байгууллагуудыг уриалах түвшинд гэрээс ажиллаж байна.
Түлш шатахууны нийлүүлэлтийн урсгал асуудалтай байгаа учраас эрэлтийг нь тодорхой хэмжээнд бууруулах алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа.
Ерөнхий дүр зургаараа дэлхийн улс орнуудын хувьд нийтээрээ өөрийн гэсэн стратегийн нөөцийг бүрдүүлэх асуудалд анхаарлаа хандуулж байна.
Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд түлш шатахууны нийлүүлэлтийг хэвийн хангах чиглэлд тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлсэн.
Тухайлбал Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, ОХУ болон БНХАУ-д суугаа Ерөнхий консулын газар болон бусад консулын газар, БНСУ-д суугаа Элчин сайдын яам мөн Европын зарим улс оронд суугаа Элчин сайдын яамны тухайд Монгол Улсын түлш шатахууны зах зээлийг тогтвортой байлгах чиглэлээр ажиллаж байна.
Тэр дундаа онгоцны түлшний нийлүүлэлтийг хэвийн байлгах чиглэлээр яриа, хэлэлцээг хийж байгаа" гэлээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий