- Лабораторные испытания показали, что образцы бензина АИ-92 и АИ-95 соответствуют стандартам.
- В Улан-Батор отгружено 20 504 тонны бензина АИ-92, в регионы - 12 207 тонн.
- Россия продлила запрет на экспорт топлива до конца года, но Монголия имеет межправительственные соглашения, поэтому запрет на нее не распространяется.
- За сутки в Монголию поступило 56 вагонов (3000 тонн) бензина АИ-92.
- В Монголии насчитывается более 1500 автозаправочных станций.
Улаанбаатар хот болон орон нутаг руу гарсан АИ-92 автобензиний ачилтын мэдээллийг танилцуулбал:
- Улаанбаатар хотын ачилт 20,504 тонн
- Орон нутгийн ачилт 12,207 тонн байгааг мэдээлэв.
АМГТ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат "Тэс, Шунхлай, Петровис, Сан Петролиум зэрэг компанийн шатахуунаас нийтдээ найман дээжийг авч шинжилсэн. Шинжилгээний хариу дөнгөж сая гарлаа.
Шинжилгээний хариуны сорилтын тайлангаас харвал:
- Евро-5 ангиллын АИ-92 автобензиний дөрвөн дээж зохих шаардлагыг хангасан.
- АИ-95 автобензиний шинжилгээг Петровис компаниас авсан. Мөн Евро-2 ангиллын гурван ширхэг дээж, бидний хэлж заншсанаар энгийн АИ-92-оос дээж авахад зохих стандартыг хангасан байгаа.
Шатахууны хангамжийн талаар мэдээлэхэд:
Монгол Улсад өчигдөр АИ-92 автобензиний тухайд 56 вагон буюу нийтдээ 3,000 тонн бүтээгдэхүүн орж ирсэн. Эдгээр нь агуулахдаа буугаад түгээлтийг хийж байна. Орон нутагт түгээлтийг эрчимжүүлнэ.
Монгол Улсын хэмжээнд нийтдээ 1,500 гаруй ШТС байдаг. Тэр болгонд тээвэр ложистик, цаг хугацаа шаарддаг. Иймд хэрэглэгч та бүхэн хүлээцтэй хандаж үйлчлүүлээрэй гэдгийг хүсье.
Бид орж ирж буй бүтээгдэхүүний хангалтыг 24 цагаар түргэн шуурхай, ААН-үүдтэйгээ хамтран гүйцэтгэж байна" гэлээ.
Сорилтын тайлан:
Үргэлжлүүлэн "ОХУ-аас шатахуун түлшнийхээ хоригийг энэ оныг дуустал сунгасан. Засгийн газар хоорондын хэлэлцээртэй улс орнуудын тухайд энэ тогтоол үйлчлэхгүй гэдгийг зааж өгсөн байдаг.
Манай улс нь Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Автобензин, дизелийн түлшнээс гадна онгоцны түлш нийлүүлэх хоёр хэлэлцээр байгуулсан. Үүнийг өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-аар оруулж соёрхон батлуулсан байгаа. Тэгэхээр энэ хориг манай улсад үйлчлэхгүй гэж ойлгож болно" гэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий