- Цена на бензин АИ-92 класса Евро-5 в Улан-Баторе достигла 4900 тугриков за литр.
- Исполнительный директор компании Петровис Ш.Лхагважав сообщил, что цена на импортируемый из Китая бензин Евро-5 составляет 1650 долларов за тонну.
- Монголия получила только 40% от обычного объема поставок из России.
- Цена на обычный бензин АИ-92 на внешнем рынке составляет 851 доллар за тонну.
- Рост цен на Евро-5 бензин составил 2000 тугриков.
Үүнтэй холбогдуулан шатахуун борлуулагч аж ахуйн нэгжийн төлөөллөөс Евро-5 ангиллын АИ-92 автобензиний үнэ яагаад өссөн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд өнөөдөр мэдээлэл өглөө.
Петровис компанийн гүйцэтгэх захирал Ш.Лхагважав "Сүүлийн үед Евро-5 ангиллын АИ-92 автобензиний үнэ огцом өссөн талаар яригдаж байна. Шатахууны үнэ нээлттэй ил тод байдаг. Компаниуд ямар нэгэн байдлаар өөрсдийн дур зоргоор үнэ нэмдэггүй.
Үнэ нэмэхдээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Ашигт малтмал газрын тосны газартай ярилцаад тухайн үеийн орж ирсэн үнэ ханшийг тохируулаад нэмдэг. Хятадаас ачиж оруулж ирж байгаа Евро-5 ангиллын АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 1,650 ам.доллартой байна.
Татвар хураамжийг тэглэсэн ч гэлээ тээврийн зардал, үйл ажиллагааны зардлаас шалтгаалж үнэ нэмэгддэг. Тэгэхээр бодит гадаад зах зээлийн 1,650 ам.долларт хүрчхээд байна. Гэтэл энгийн АИ-92 автобензиний үнэ гадаад зах зээл дээр 851 ам.доллар. Бид Евро-5 ангиллын бүтээгдэхүүнийг энгийн АИ-92 автобензинээс хоёр дахин өндөр үнээр авч байгаа.
Бидэнд үнээс илүүтэй нийлүүлэлт чухал байна. ОХУ-аас нийт авдаг хэмжээнийхээ 40 хувийг л авсан. Тэгэхээр оочерлоод зогсоод байх уу эсвэл олдож буй аль эх үүсвэрээс аваад энэ нөхцөл байдлыг намжаах уу гэдэг дээр ажиллаж байгаа учраас үнийн нөхцөл байдал ийм болсон. Евро-5 ангиллын АИ-92 автобензиний үнэ хоёр мянган төгрөгөөр нэмэгдсэн" гэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий