- LVMH и бренд Loro Piana участвуют в UNCCD COP17, представляя проект «Дасан зохицохуйн зам» в Монголии.
- Проект направлен на поддержку монгольских кооперативов по кашемиру, семей скотоводов и экосистем степей.
- В первый год реализации создана сеть «Единое здоровье» на аймачном уровне, проведено международное обучение для 30 специалистов из 18 секторов.
- В Сүхбаатар суме запущен мобильный центр «Единое здоровье», обслуживший около 75 скотоводов и граждан.
- Разработана магистерская программа по «Единому здоровью» с университетами Монголии, Великобритании и Бельгии, планируется запуск осенью 2026 года.
Энэхүү бага хуралд LVMH оролцохдоо Лоро Пиана брэндийн 2025 онд санаачлан, хэрэгжүүлж эхэлсэн “Дасан зохицохуйн зам: Малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд” төслөө танилцуулж байгаа юм. Уг төсөл нь Монголын ноолуурын хоршоод, малчин өрхүүд болон тал хээрийн экосистемийг дэмжих зорилготой бөгөөд Сүхбаатар аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй газар нутгийн дасан зохицох чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ биологийн олон янз байдал болон ноос, ноолуурын экосистемийн тогтвортой байдлыг хамгаалахад чиглэж байна.
Нэг эрүүл мэндийн чиглэлд
Төслийн эхний жилд олон талын үйлчилгээ үзүүлэх Нэг эрүүл мэндийн сүлжээг аймгийн түвшинд байгуулав. Үүний зэрэгцээ Нэг эрүүл мэндийн сургагч багш бэлдэх чиглэлээр 18 салбарын 30 гаруй мэргэжилтнийг хамруулсан олон улсын сургалт зохион байгуулж, 10 cap гаруй үргэлжилсэн сургалтын үр дүнд суралцагчдад Их Британийн Хааны мал эмнэлгийн коллеж болон Бельгийн Льежийн Их Сургуулийн хос сертификат гардуулав.
Мөн энэ онд Сүхбаатар суманд Нэг эрүүл мэндийн явуулын танхимыг туршилтаар ажиллуулж, гурван өдрийн хугацаанд 75 орчим малчид, иргэдэд үйлчилгээ үзүүлэв. Энэхүү үйл ажиллагаанд олон салбарын мэргэжилтнүүд оролцож, хүний эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, эмчилгээ, мал эмнэлгийн үйлчилгээ, лабораторийн шинжилгээ, цахилгаан хайчаар ноос хяргах сургалтыг нэг дор зохион байгуулсан нь онцлог байлаа.
Биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд
2026 онд Мөнххаан суманд Биологийн олон янз байдлын мэдээллийн төв үүсгэн байгуулах ажил өрнөж, цаашид энэ нь Сүхбаатар аймаг дах биологийн олон янз байдал, бэлчээрийн нөхөн сэргээлтийн мэдээлэл сургалтын төв цэг болж ажиллах юм.
Тус төвөөр дамжуулан байгалийн нөөц баялаг болон бэлчээр хамгаалах, нөхөн сэргээхэд нөлөөлөх практик сургалт, үрийн сан, үр суулгац худалдаалж орлогын эх үүсвэр бий болгох, уламжлалт байгаль хамгаалах мэддэгийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа хэрэгжинэ.
Зудын нөлөөллийг үнэлэх чиглэлд
Зуд бол мал, амьтан, хүний эрүүл мэнд болон биологийн олон янз байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж, экосистемийн тогтвортой байдлыг алдагдуулдаг. 2025 онд зудын нөлөөллийг анх удаа Нэг эрүүл мэндийн өнцгөөс цогцоор нь үнэлж, судалгааны үр дүн, зөвлөмжүүдийг бүс нутгийн болон үндэсний хэмжээнд уур амьсгалын эрсдэлийн бодлогод тусгасан.
Зудын нөлөөллийн үнэлгээ нь малчин өрхүүдийг эрүүл мэнд, уур амьсгалын эрсдэлийг даван туулах мэдлэг, дадлаар хангах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн. Үүнд тогтмол вакцинжуулалт, шимэгчийн эсрэг эмчилгээ хийх, малын хашаа хороо, эрсдэлийн үеийн байраа сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээнд тогтмол хамрагдах, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн сургалт, бэлчээрийн даацад тохируулан мал сүргийн эргэлт ба улирлын нүүдэл хийх зэрэг нь зүйтэйг тусгасан.
Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг нөхөн сэргээх чиглэлд
Баяндэлгэрийн улаан ямаа нь Монголын зүүн бүсийн ноолуурын чиглэлийн нутгийн үүлдэр бөгөөд тэсвэрт чанар, байгалийн цайвар шаргал өнгө бүхий нарийн ноолуураараа алдаршсан. 2023-2024 оны зудын улмаас Баяндэлгэр сумын нийт ямааны 45 орчим хувь хорогдож, үүний 80 орчим хувийг Баяндэлгэрийн улаан ямаа эзэлсэн нь үүлдрийн оршин тогтнох байдал болон түүнээс хамааралтай 1,000 гаруй сумын малчин өрхийн амьжиргаанд ноцтой эрсдэл учирсан. Дэд төслийн зорилго нь зохиомол хээлтүүлгийн аргаар цөм сүргийг сэргээн, бэхжүүлэхийн зэрэгцээ ноолуурын чанар, гарцыг сайжруулж, малчдын орлого болон дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэхэд оршино. Малчдад мал сүргийн үржлийн менежмент, малын эрүүл мэнд, дасан зохицох чадварыг бэхжүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Эхний жилийн үр дүнд цөм сүргийг бүрдүүлэх зорилгоор оролцсон өрхүүд нийт 650 гаруй ишиг хүлээн авсан нь цаашид амжилттай явах суурь бүрдэж байна.
Лоро Пианагийн хувьд чанартай түүхий эдийг зөвхөн үйлдвэрлэлийн хэрэгцээ бус, мөн стратегийн тэргүүлэх зорилт хэмээн үздэг. Иймээс тус брэнд хамтран ажилладаг бүс нутаг, орон нутгийн иргэдэд урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, чадавхыг нь бэхжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг. Перу, Монгол, Шинэ Зеланд зэрэг түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нартайгаа хамтран ажилласнаар өндөр чанартай ширхэгтийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангаж, орон нутгийн хөгжлийг дэмжсээр ирлээ. Мал аж ахуй эрхлэгчдийн тогтвортой байдал Лоро Пианагийн амжилтын үндэс бөгөөд нь нэн чухалд тооцогддог.
Төслийг хамтран хэрэгжүүлэгчид
Тогтвортой ноос, ноолуурын эвсэл ОУТББ
2015 онд байгуулагдсан Тогтвортой ноос, ноолуурын эвсэл (Sustainable Fibre Alliance, SFA) ОУТББ нь ашгийн төлөө бус, ноолуурын салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилготой дэлхийн олон талын оролцоотой санаачилга юм. Тус байгууллага нь байгаль болон бэлчээрийн нөөц баялгийн нөхөн сэргээх чадамжийг дэмжих, мал амьтдын амьдрах таатай орчныг хангах, малчин өрхөөс үйлдвэрлэгч хүртэлх ноолуурын ханган нийлүүлэлтэд оролцогч бүрийн үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах зэрэг шинэчлэлийн үйлсийг дэмжин ажилладаг.
Одиссей Консервейшн Траст ОУБ
Одиссей Консервейшн Траст (ОСТ) ОУБ нь дэлхий даяар Нэг эрүүл мэндийн хандлагыг бодитоор хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. Байгаль хамгаалал, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 20 гаруй жилийн туршлагадаа тулгуурлан хүн, мал, зэрлэг амьтан, байгаль орчны эрүүл мэндийн харилцан хамаарал бүхий тогтвортой шийдлийг эрэлхийлж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD) нь газрын асуудлаарх хууль эрх зүйн хүчинтэй цорын ганц олон улсын гэрээ юм. Конвенцын 195 орон тогтвортой газрын менежментийг дэмжиж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажилладаг.
Лоро Пиана ХХК
1924 онд Италийн Пьемонт мужийн Куарона хотод үүсгэн байгуулагдсан Лоро Пиана нь зургаан үе дамжин байгалийн хамгийн нарийн ширхэгт түүхий эдийг боловсруулж, чанар, ур хийцийн өндөр стандартыг хадгалсаар ирсэн. 2013 оноос хойш тус брэнд нь LVMH группийн бүрэлдэхүүнд багтан, үйл ажиллагаагаа явуулж байна.
“Дасан зохицохуйн зам: малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд” төсөл нь LVMH группийн LIFE 360 байгаль орчны боддогын хүрээнд хэрэгжиж, тогтвортой түүхий эдийн нийлүүлэлт, экосистемийн хамгаалал, 2030 он гэхэд дэлхий даяар 5 сая га байгалийн амьдрах орчныг нөхөн сэргээх зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Лоро Пиана ба Монгол Улс
Лоро Пиана компани 40 гаруй жилийн турш чанартай бэлдсэн Монголын нарийн ноолуурыг худалдан авч, Монголын ноолуурын салбарын хөгжлийг тогтвортой дэмжиж ирсэн. Бидний түүх ээрсэн утас, сүлжиж нэхсэн даавуу бүрд шингэсэн сониуч зан болон чин сэтгэлийн түүх байсан юм. Уламжлал, шинэчлэлийг хослуулан урласан ноолууран бүтээгдэхүүн нь чанарын төлөөх тасралтгүй эрэл хайгуулыг илэрхийлээд зогсохгүй, хөвсгөр үүл мэт сүлжмэл бүр нь алс хол тал нутгийн түүхийг өгүүлэх мэт санагддаг. Олон арван жилийн турш Лоро Пиана хамгийн нарийн ширхэгт, чанартай ноолуурыг хайсаар ирсэн бөгөөд энэ нь өв уламжлал тээсэн аялал болон хувирчээ. Зүйрлэн хэлбэл, энэхүү аялал нь хүндэтгэл, сониуч зан, хүсэл тэмүүллээр хөтлөгдсөн өв соёл, тансаг мэдрэмж болон үнэт зүйлсийн нээлт болжээ. Салбартаа анхдагчид болох Сержио болон Пьер Луижи Лоро Пиана нар 1980-аад онд энэхүү аяллынхаа үр дүнд чанартай түүхий эд, ноолуур гэдэг бол түүнийг бэлтгэн нийлүүлэгч малчид болон тухайн орон нутгийнхантай бий болгосон урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэл гэдгийг ойлгожээ.
Лоро Пиана Италийн гадна байрлах цорын ганц ноолуур боловсруулах үйлдвэрээ Улаанбаатар хотод ажиллуулж, орон нутгийн хоршоод, малчидтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэн, ноолуур бэлтгэх уламжлалт мэдлэгийг хадгалан өвлүүлэхэд анхаарч байна.
2019 оноос хойш Лоро Пиана нь ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд хариуцлагатай хандах, зохистой дадлыг тодорхойлоход идэвхтэй оролцож байна. Олон улсын мал, амьтны хамгаалах хамтын хороо (ICCAW) болон Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ)-тэй хамтран стандарт боловсруулж, зургаан туршилтын төслийн нэгийг хэрэгжүүлсэн ба 2021 оноос ноолуурын баталгаажилт хийгдэж эхлэв.
2024 онд Лоро Пианагийн зүгээс Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ)-ийн санаачилсан хандивын аянд нэгдэж, зудад мал сүргээ алдаж, мал аж ахуй эрхлэх боломжгүй болсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, амьжиргааны гол эх үүсвэр болсон мал сүргийг сэргээхэд тус дэм болсон билээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий