Уг асуудлыг аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Аливаа асуудлын талаар өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж, гэмт хэргийн болон сөрөг үйл явдалд бусдыг турхирч, уриалахгүй байхад онцгой анхаарч, хууль журмыг хэрэгжүүлж, дагаж мөрдөнө үү.

Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг эргэн мэдээлэхээр болжээ.