- В Монголии на 11 участках ведутся работы по разведке нефти.
- Компания «Монголиа Фойсон Энержи» заключила соглашение о разделе продукции в октябре 2024 года на основании постановления Правительства №137.
- Соглашение предусматривает инвестиции в размере 50 миллионов долларов США в течение восьми лет.
- Планируется ввести в эксплуатацию нефтеперерабатывающий завод к первому кварталу 2028 года.
- Протестующие против разведки нефти в Матад суме создают информационный хаос.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 11 талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаагаа явуулж буй “Монголиа Фойсон Энержи” ХХК нь 2024 оны 10-р сард Засгийн Газрын 137-р тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад хоёр дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Нийт найман жилийн хугацаанд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан байна.
Уг гэрээнийхээ дагуу газрын тосны хайгуулынхаа үйл ажиллагааг эхлээд явж байх үед шууд дамжуулалт хийдэг нэр бүхий хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж очсон байна. 2028 оны нэгдүгээр улиралдаа багтаад газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах тул түүнийг түүхий эдээр хангах даалгавар аваад ажиллаж байна гэдгийг АМГТГ-аас онцлов.
Газрын тосны хайгуул хийж байж дараа нь олборлолтоо явуулж үйлдвэрийнхээ түүхий эдийг дотоодоосоо хангана. Хайгуулын үйл ажиллагаа үндсэн суурь ажил. Иймд хууль, дүрэм журмынхаа хүрээнд явж буй уг суурь ажлыг эсэргүүцэн турхирч мэдээллийн зөрүүтэй байдал үүсгэж байгаад харамсалтай байгаагаа илэрхийлэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий