Тэдний хэрэглэгчдэдээ амлах үнэ цэн бол: 

Innovation — Тасралтгүй шинэчлэл

Юнителийн хувьд шинэчлэл гэдэг нь бусдыг дагах тухай ойлголт биш. Харин хэрэглэгчдийнхээ амьдралыг илүү хялбар, ухаалаг, хүртээмжтэй болгохын төлөө тасралтгүй сайжрах тухай ойлголт юм.

Impact — Эерэг нөлөөлөл

Юнител группийн ололт амжилт бүр хүн, нийгэм, байгаль орчинд эергээр нөлөөлж, ногоон ирээдүйг бий болгоход чиглэдэг.

Integration — Нэгдмэл үнэ цэн

Тэд экосистемээрээ дамжуулан харилцаа холбоо, технологи, дижитал үйлчилгээг нэгтгэж, хэрэглэгч бүрд нэгдмэл үнэ цэнийг бий болгодог. 

Энэхүү шинэчлэлийн хүрээнд тэд өөрсдийн логогоо дараах байдлаар шинэчлэн загварчилжээ. Үр дүнд нь лого зөвхөн гоо зүйн хувьд шинэчлэгдээгүй ба тэдний алсын хараа, группийн үнэ цэнд ч бас хүчтэй нөлөөлөх алхам болж байна.