- Юнител групп и Монгольский государственный университет подписали меморандум о сотрудничестве на 3 года.
- Сотрудничество включает совместные исследования, разработку продуктов, стажировки студентов и поддержку стартапов.
- Партнерство направлено на интеграцию академических знаний с реальными потребностями телекоммуникационной отрасли.
Энэхүү хамтын ажиллагааг зөвхөн уламжлалт “дадлага ажил олголт”-ын хүрээнд бус, илүү өргөн цар хүрээтэй буюу судалгаа, инновац, бодит бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбосон гэдгээрээ онцлог юм. Өөрөөр хэлбэл, их сургуулийн академик орчинд бий болсон мэдлэг, судалгааны үр дүнг харилцаа холбооны салбарын бодит хэрэгцээнд нийцүүлэн турших, хөгжүүлэх боломж бүрдэж байна.
Тодруулбал, МУИС-ийн Мэдээллийн технологи, Электроникийн сургууль, Бизнесийн сургууль болон Юнител ХХК хамтран:
- Шинэ технологид суурилсан судалгаа, туршилтын төслүүд хэрэгжүүлэх
- Өгөгдөл, дижитал шийдэлд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хамтрах
- Оюутнуудыг бодит кейс дээр ажиллуулах замаар ур чадвар олгох
- Салбарын инженер, бизнесийн мэргэжилтнүүдийг тасралтгүй хөгжүүлэх
- Инновац, стартап санаачилгуудыг дэмжих экосистемийг бүрдүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах юм.
Ингэснээр оюутнууд зөвхөн онолын мэдлэг эзэмшихээс гадна, бодит салбарын асуудлыг шийдвэрлэх чадварт суралцах, ажлын байранд шууд нийцэх ур чадварыг эзэмших боломж бүрдэхээр байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий