Нээлтийн арга хэмжээнд Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Corinne Pereira Da Silva, Yoplait International-ийн Гүйцэтгэх захирал Myriam Riedel Kienzi болон ТЭСО Группийн удирдлагууд, харилцагч, түнш байгууллагуудын төлөөлөл оролцов.

Yoplait брэнд нь 1965 онд Франц Улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхийн 40 гаруй оронд үйлдвэрлэгдэж, амт чанараараа олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн сүүн бүтээгдэхүүний томоохон брэндүүдийн нэг бөгөөд байгалийн орц найрлага, өтгөн зөөлөн бүтэц, жимсний баялаг амтаараа бусдаас ялгардаг. Брэндийн философи нь орон нутгийн сүүг ашиглах бөгөөд учир нь шинэхэн сүү хамгийн гоё амтыг бий болгодог гэж үздэг.

Францын уламжлал, дэлхийн инновац, Монголын цагаан идээний баялаг соёл нэг дор нэгдэж, Yoplait брэнд Монголын хэрэглэгчдэд шинэ амт, шинэ сонголтыг хүргэж эхэллээ.

Инээмсэглэлээр эхэлж, дурсамжаар үргэлжилж, хайраар төгсдөг тэр л амт Yoplait

ТЭСО Группийн хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инновацад суурилсан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэх зорилгыг баримталж ирсэн. Энэ хүрээнд 2025 онд олон улсын жишиг экспортын бүтээгдэхүүний нэгдсэн цогцолбор болох “ТЭСО Фүүдс Парк”-ыг ашиглалтад оруулсан бөгөөд Yoplait брэндийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь энэхүү бүтээн байгуулалтын үргэлжлэл юм.

Yoplait — Баяр баяслын амт.