"Аварга Хадбаатар Туургатан" сангаас ''Аваргын гараа" монгол туургатны өсвөр үеийн үндэсний их наадам зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Д.Хадбаатар аваргын хүү Х.Даваажав өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Анхны наадамд цөөхөн хүүхэд оролцож байсан бол одоо 17,000 орчим хүүхэд оролцдог өргөн хүрээтэй наадам боллоо.
Энэ жилийн хувьд олон шинэ ажил хийхээр төлөвлөсөн.
Арнольд Швайрценеггер би дэлхийн од болно гээд маргаашаас нь одын амьдралаар амьдарсан шиг би хүүхдүүдэд цол олгохоор шийдсэн.
Үндэсний бөхийн өсвөрийн аварга, начин, шонхор болон сур, шагай дээрээ ч гэсэн адил цол олгоно.
Ингэснээр үндэсний энэ өв соёлоо бага наснаас нь шингээж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Энэ жил 4-17 насны өсвөрийн хүүхдүүдийг оролцуулна. Тус наадамд оролцох хүүхдүүдийн бүртгэл зургаадугаар сарын 1-нээс албан ёсоор эхэлнэ. Бүртгэлийг тодорхой байршлуудаар явуулахаас гадна манайх naadam.xxk.info сайтаар явагдах юм.
Монгол туургатны өсвөрийн наадмыг жил бүрийн долдугаар сарын 4-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Буриад, Өвөрмонгол, Тува, Халимаг оролцуулахаар ярилцсан. Одоогоор Буриадаас хүүхдүүд ирэхээр болсноо албан ёсоор мэдэгдээд байна.
Дараа жилээс энэ наадмаа илүү өргөжүүлж, Play Time маягийн фестиваль тоглолт хийнэ.
Мөн бид жил бүр цэвэр монгол цусны даага уралдуулдаг. Манай уралдааны гол онцлог нь уяачид нь бүгд өсвөрийнх. Дараа жилээс зургаан насны морь уралдуулна. Одоогоор Баян-Өлгийгөөс бусад аймгаас даага ирж уралдахаар мэдүүлгээ өгсөн" гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий