Хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг дэмжих зорилго бүхий эрчим хүчний хэмнэлтийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Тус зээлийн бүтээгдэхүүн нь нарны эрчим хүчний систем, агаарын дулааны насос зэрэг төхөөрөмж худалдан авах гэр хороолол болон зуслангийн бүсийн иргэд, харилцагчдад хүртээмжтэй зээл олгох боломжийг бүрдүүлэх, санхүүгийн хүртээмжийг бодитоор нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Азийн хөгжлийн банктай эхлүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь Голомт банкны 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээл болгох стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой, бодит дэмжлэг үзүүлэх томоохон төсөл юм. 2025 оны байдлаар банкны нийт зээлийн багцад эзлэх ногоон зээлийн хэмжээ 4.9 хувьд хүрч, зах зээлийн 17.4 хувийг бүрдүүлж байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ