- С.Тэлмэн работает на руднике Оюу-Толгой 12 лет, зарплата 10.9 млн тугриков в месяц.
- Средняя зарплата основного персонала Оюу-Толгой — 12.9 млн тугриков, общий фонд оплаты труда 722.1 млрд тугриков.
- С учетом подрядчиков общий фонд зарплат превышает 1.7 трлн тугриков.
- Мультипликативный эффект создает 2.9 трлн тугриков зарплатного дохода, что составляет 12.6% от общего фонда зарплат в Монголии.
- Один рабочий на руднике создает 1-2 дополнительных рабочих места в других отраслях, всего 23110 рабочих мест.
Тэлмэнгийн хүүхдүүд бүгд хичээлийнхээ хажуугаар дугуйланд явдаг бөгөөд гурван хүү нь хөлбөмбөг, усанд сэлэлт, таеквондогоор хичээллэдэг бол том охин нь бүжиг, бага охин нь төгөлдөр хуур сурч байгаа. Аав нь ээлжээсээ бууж ирээд зөрүүлээд ээжтэй нь ээлж солилцож, хүүхдүүдээ дугуйлангаас нь авахдаа шинээр сурсан бүгдийг нь "шалгадаг" уламжлалтай.
С.Тэлмэн бол "Оюутолгой"-н 4,674 үндсэн ажилтны нэг. Эрчим хүчний инженер мэргэжилтэй тэрбээр тус уурхайтай амьдралаа холбоод 12 жил болж байна. Өмнө нь "Оюу толгой"-н туслан гүйцэтгэгч компанид гурван жил ажилласан бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалт эхлэхэд бууриа сэлгэж, газрын гүнд 1500 метрт эрчим хүч түгээх хариуцлагатай ажлыг ес дэх жилдээ гүйцэтгэж яваа нарийн мэргэжилтэн юм.
"Оюутолгой" хэмээх аварга том уурхайг ажиллуулахын тулд хэчнээн ажлын байр Монгол Улсад бий болж, тэрхүү хөдөлмөрийн үнэлэмж дотоодын эдийн засагт хэрхэн давлагаалдгийг Тэлмэнгийн амьдрал тодхон илтгэнэ.
Нийт дүнгээрээ "Оюутолгой" ХХК-ийн үндсэн болон ханган нийлүүлэгчдийн цалин 1.7 их наяд төгрөг давж байгаа бөгөөд энэ их мөнгө дотоодын эдийн засагт янз бүрийн худалдан авалтаар дамжин давлагаалж, нэмэлтээр дахин нэг их наяд гаруй төгрөгийн цалинг бусад салбарынхан авах боломжийг үүсгэдэг байна. Ингэснээр Оюу толгойн үйлдвэрлэлийн шууд, дам, өдөөгдсөн нөлөөгөөр нийт 2.9 их наяд төгрөгийн цалингийн орлого бий болж байгаа нь Монгол Улсын нийт цалингийн орлогын 12.6 хувийг эзэлж байна.
MMCG компанийн “Оюу толгой”-н эдийн засаг дахь нөлөөг хэмжсэн судалгаанаас үзэхэд үйлдвэрийн нэг ажилтан тутмын авч буй сарын цалингийн нөлөөгөөр Өмнөговь, Улаанбаатар болон бусад аймагт 1-2 ажлын байр уул уурхайн бус салбарт нэмэгдэж байдаг байна. Харин нийт “Оюу толгой” компанийн үйл ажиллагааны үржигдэх нөлөөгөөр харвал, 3-4 ажлын байр эдийн засагт шинээр бий болсноор нийт 23110 ажлын байр Монгол Улсад идэвхэжжээ.
Бодит үр нөлөөг боловсролын салбарын жишээнээс харж болно. С.Тэлмэн "Оюутолгой"-д ажиллаж эхлээд хагас жилийн дараа том охиноо математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай хувийн сургуульд шилжүүлж, долоон жилийн хугацаанд сургалтын төлбөрт 105 сая төгрөг зарцуулжээ. Түүний охин Т.Маралаа энэ жил ЕБС-иа төгсөж, чанартай боловсрол эзэмшсэний ачаар АНУ-ын их сургуулиас сургалтын төлбөрийн тэтгэлэг авч, ирэх намар мордоно. Харин охиныхоо амьдрах зардлыг аав, ээж хоёр нь өнгөрсөн хугацаанд цалингаасаа хуримтлуулсан хадгаламжаараа төлөхөөр зэхжээ. Мөн одоогоор охиноо хүргэж өгөхдөө, мөн сургуулиа төгсөхөд нь гээд нийт хоёр удаа АНУ руу гэр бүлээрээ аялахаар шийджээ.
Тэлмэнгийнх өнгөрсөн есөн жилд хоёр ч удаа шинэ хүнээр бүл нэмж, долуулаа болсон тул орон сууцаа хоёр ч удаа томруулж, дотоодын компаниудын барьсан чанартай барилгаас сонголт хийж, барилгын салбарт бодит хөрөнгө оруулалт оруулжээ. Өмнөх ипотекийн зээлээ таван жилийн дотор төлж дуусгаснаар санхүүгийн салбарын найдвартай зээлдэгч болсон байна. Өдгөө өрхийн сарын зарлага нь таван сая гаруй төгрөг давдаг бөгөөд гурван жилийн өмнөөс жилд нэг удаа гэр бүлээрээ аялдаг болж, аяллын зардалд 30-40 сая төгрөг зарцуулдаг болсон байна.
Айл өрхийн хэмжээнд Солонгост ажилладаг нэг гишүүн заавал байдаг гэдэг шиг өдгөө дундаж гэр бүлийг ажихад "Оюу толгой" болон түүнд хамааралтай компанид ажилладаг нэг гишүүн байх нь элбэг болжээ. Энэ бол нэг өрхөөр дамжин 2.9 их наядын цалингийн орлого дотоодын эдийн засагт хэрхэн давлагаалж буйн илрэл юм.
Нийтлэлийн маань гол дүр болсон Тэлмэнгийн гэр бүлийн энэ жилийн зорилго бол зундаа “агаарлах” цэлгэр байшинтай болох. Хувийн сууц барьж өгдөг дотоодын компаниудыг судалсны дүнд байгуулагдаад удаагүй жижиг компанийг сонгон гэрээлж, ажлаа даатгачхаад С.Тэлмэн Оюутолгой руу ээлжийн ажилдаа энэ өглөө мордлоо. Ард үлдсэн эхнэр Г.Сэржээ нь таван хүүхдээ “зохицуулахын” хажуугаар ажлаа ч хийнэ.
Энэ мэтчилэн С.Тэлмэнгийнх шиг мянга мянган залуусын хөдөлмөрийн үнэ цэн эдийн засагт эргэлдэж, айл бүрийн түрийвчинд бодит үр шим болон хүрч байна.
Нийтлэл бичсэн: Б.Энхцэцэг
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий