- Президент Сербии Александр Вучич объявил о досрочной отставке под давлением студенческих протестов.
- Протесты усилились после обрушения навеса на железнодорожном вокзале в Нови-Саде в ноябре 2024 года, в результате которого погибли 16 человек.
- Вучич заявил, что останется президентом еще несколько недель, затем подаст в отставку, но точные сроки не назвал.
- Согласно конституции, Вучич не может баллотироваться на третий срок.
- Оппозиция и граждане обвиняют правительство в коррупции и халатности при реализации инфраструктурных проектов.
Ингэснээр оюутан залуусын тэргүүлсэн иргэдийн тэмцлийн үр дүнд тус улсад ээлжит бус сонгууль явуулах боломж нээгдэж байна.
Вучич яг хэзээ огцрох, парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль хэзээ болох талаар тодорхой хугацаа хэлээгүй юм.
Сербийн хуулийн дагуу хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй тэрбээр дахин сонгогдох боломжгүй байгаа.
Хуваарь ёсоор ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит сонгууль ирэх онд болох товтой байсан юм.
“Би дахин хэдэн долоо хоног ерөнхийлөгчөөр ажиллана. Дараа нь огцрох өргөдлөө гаргах болно” гэж Вучич өчигдөр Белград хотын төвд олон мянган дэмжигчидтэйгээ уулзах үеэр хэлжээ.
Тэрбээр дараагийн сонгуульд баруун жигүүрийн Сербийн Дэвшилтэт Намыг дэмжихээ мэдэгдсэн байна.
Улам бүр автократ шинжтэй болж буй Вучичийн засаглалыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл сүүлийн нэг жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа юм.
Одоогоос 14 жилийн өмнө нам нь засгийн эрхийг авсны дараа Вучич эрх мэдлээ аажмаар чангаруулж эхэлжээ.
2024 оны арваннэгдүгээр сард Сербийн хойд бүс нутаг төмөр замын өртөөний барилга нурсны улмаас 16 хүний амь үрэгдсэн явдал Вучичийн засгийн газрын эсрэг тэмцлийг өдөөсөн юм.
Өнгөрсөн хугацаанд тэрбээр тэмцэгчдэд хатуу ширүүн хандаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарангуйлж, ардчиллын зарчмаас ухарсныхаа төлөө Европын Холбооны удирдагчдад шүүмжлүүлж байв.
Шинээр ашиглалтад ороод удаагүй байсан Нови Сад төмөр замын өртөөний төмөр бетон байгууламж нурсныг иргэд Вучичийн засгийн газар авлигад идэгдэж, дэд бүтцийн томоохон төслүүдэд хайнга хандсантай холбоотой гэж үзэж байгаа юм.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий