Монелийн замыг шөнийн цагаар хааж, шинэчлэхээр болжээ.

Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас "Баянзүрх дүүрэг, Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 1 километр хэсгийг хүйтнээр зорох болон асфальтбетон хучилт авах ажил хийгдэнэ. Иймд өнөөдөр орой буюу долоодугаар сарын 7-ны өдөр 23:00 цагаас хөдөлгөөнийг хааж, долоодугаар сарын 8-ны 06:00 цагт нээнэ.

Үргэлжлүүлэн долоодугаар сарын 8-ны орой 23:00 цагт хааж, долоодугаар сарын 9-ний 06:00 цагт нээх байдлаар шөнийн цагаар засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэнэ.

Иргэд, жолооч нарыг бидний ажлыг ойлгож, өөр замаар зорчихыг хүсье" гэв.

Монелийн авто замын засвар, шинэчлэлтийг 2026-2028 онд гүйцэтгэх бөгөөд Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөс ₮6.3 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ. Нийслэлийн Замын сангийн хөрөнгө нь автомашины албан татвар, авто зам ашигласны төлбөр болон замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулийн орлогоос бүрддэг байна.

Хоёр шөнө хаагдах хэсгийн зураглал: