Энэ удаагийн хүндэтгэлийн цэргийн парадад улс орон даяар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8,500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэл оролцоно. Түүнчлэн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн техник, тоног төхөөрөмж, Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэсэн хуягт болон хөнгөн байлдааны машин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд танилцуулах аж.

Энэхүү ёслолын жагсаалын бэлтгэлийг Зэвсэгт Хүчний Жанжин Штабын цахим хуудаст фото сурвалжилгаар харуулжээ. 

Фотог П.Мөнхгэрэл