Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү их жагсаалд оролцохоор улсын хэмжээнд нийт 12,600 морьтон бүртгүүлсэн тоо бий. 

Түмэн морьтны их жагсаал нь зохион байгуулалтын 10 бүрэлдэхүүнтэй хэсэгтэй. Тухайлбал нэгдүгээр хэсэгт монгол цэргийн уламжлал бүхий хэсэг бөгөөд үүнд төрт улс байгуулагдсан цагаас эхлээд ардын журамт цэрэг хүртэлх үеийг илтгэв. Хоёрдугаар хэсэгт монгол хийморь сэдэвтэй. Үүнд монгол бөх, хаад ноёдын чимэглэлтэй адуу, морьтон монгол эмэгтэйчүүд багтжээ. Хүлэг соёлын өв хэмээх гуравдугаар хэсэгт морьт харваачид, уяачид зэрэг ахуй соёл түүхийг харуулж буй бол дөрөвдүгээр хэсэгт монгол адуучид багтжээ.

Анх удаа болж буй Түмэн морьтны их жагсаалд дэлхийн 56 улсаас оролцогчид зорин ирсэн байна. Уг жагсаал нийтдээ 4.8 километр үргэлжлэх юм.

ФОТО: