Энэхүү бүтээгдэхүүн нь байгууллагын орлого хүлээн авдаг дансны хуулгад үндэслэн зээлийн эрхийг 100% дижитал хэлбэрээр тооцоолж, хүссэн газраасаа хүссэн үедээ онлайнаар бизнесийн зээлийг авах боломжийг бүрдүүлсэн Монголын анхны дижитал байгууллагын бизнесийн зээлийн шугам болж байна.
Бизнес эрхлэгчид star.merchant.lend.mn/auth веб платформоор дамжуулан өөрийн байгууллагын дансаа холбоод зээлийн эрхээ тооцож, 100 сая төгрөг хүртэлх барьцаагүй бизнесийн зээлийн шугамаа онлайнаар авах боломжтой юм.
FlexiBusiness “КОМПАНИД ЗОРИУЛСАН ЗЭЭЛ”-ийн бүтээгдэхүүний онцлог:
- 100% дижитал үйлчилгээ
- Барьцаа хөрөнгө шаардахгүй
- 100 сая төгрөг хүртэлх зээлийн эрх
- 24, 48 сарын хугацаатай
- Сард 1 удаа эргэн төлөлттэй
- Компанийн орлогын мэдээлэлд суурилсан ухаалаг үнэлгээ
- Батлагдсан зээлийн шугамын хүрээнд хүссэн үедээ, хэдэн ч удаа ашиглах боломжтой.
- Ашигласан хугацааны хүүг төлнө.
Түүнчлэн бизнес эрхлэгчид байгууллагын хэдэн ч дансны хуулгаа холбох боломжтой бөгөөд систем нийт орлогын мэдээлэлд үндэслэн зээлийн эрхийн хэмжээг тооцоолж, баталгаажсан дансанд шууд зээл олгогдоно.
ЛэндМН-ийн зүгээс энэхүү бүтээгдэхүүнийг бизнес эрхлэгчдийн АЛТАН ЦАГ завыг хэмнэж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн тасралтгүй өсөлтийг дэмжих зорилгоор хөгжүүлсэн бөгөөд бизнесийн санхүүжилтийн шинэ үеийг эхлүүлж буйг онцоллоо.
🌐 Шууд бүртгүүлэх: star.merchant.lend.mn/auth эсвэл lend.mn веб хуудас руу орж “Компаниар бүртгүүлэх” товч дээр дарж бүртгүүлэх боломжтой.
🔗 Дэлгэрэнгүй заавартай танилцах: lend.mn/company-loan-guide/
FlexiBusiness – Бизнесээ хамтдаа асаая
ЛэндМН – Санхүүгийн хүртээмжийг хамтдаа асаая
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх