Тодруулбал гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2026 оны 6 дугаар сарын 1-ний 00:00 цагаас 24:00 цагийн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглох Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/571 дүгээр захирамж гарчээ. Өнгөрсөн онд ч уг зохицуулалтыг хэрэгжүүлж байжээ.
Ташрамд дурдахад манай улсад Хүүхдийн эрхийн тухай хууль 2016 онд батлагдсан бөгөөд тэднийг эрхээ хэрхэн хамгаалуулах талаар тусгажээ.
- Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.
- Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрхийг нь зөрчсөн тохиолдолд хүүхэд тэдэнтэй хууль ёсны харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй.
- Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх