Барилгын хөгжлийн төвийн зааланд

09:30 цагт Барилгын салбарын 100 жилийн ойн хүрээнд "Барилгын технологийн өнөө ба ирээдүй" сэдэвт форум болно.

Төрийн ордонд

10:00-15:00 цагт Байнгын хороод хуралдана.

Офицеруудын ордонд

10:00 цагт Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Энхийг сахиулагч эмэгтэйчүүд-20 жил” өдөрлөгийг ЗХЖШ-аас зохион байгуулна.

Монгол Японы төвд

11:00-18:00 цагт “Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны семинар” зохион байгуулагдана.

Яармаг дахь Хангарди ордонд

11:00 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) ээлжит бусаар хуралдана.

Биеийн тамир, спортын хорооны 406 тоот өрөөнд

11:00 цагт Монгол Улсын хэмжээнд анх удаа "Спортын хутга шидэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн" зохион байгуулахтай холбоотой мэдээлэл өгнө.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Уул уурхайн мэргэжлийн холбооноос Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт, өр авлагын талаар доктор Владимир мэдээлэл хийнэ.

Куба улсын ЭСЯ-д

14:00 цагт “Куба улсын өнөөгийн цаг үеийн бодит байдал" сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.