Тус арга хэмжээний үеэр энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй ХУУР Music Festival (XMF) наадмын хамт олон УДЭТ-ын урд талбайд тусгай тайз засаж, марафонд оролцогчид болон хүрэлцэн ирсэн залуус, үзэгчдэд зориулсан хөгжмийн хөтөлбөрийг бүтэн өдрийн турш толилууллаа.