Брэндийн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан тусгай Pop-Up Event 2026 оны 5-р сарын 26-наас 28-ны өдрүүдэд Shangri-La Centre-ийн 1-р давхарт зохион байгуулагдаж байна.

Pop-Up Event-ийн үеэр онцлох боломжууд:

  • Дэлхийн шилдэг брэндүүд нэг дор: Tommee Tippee брэндийн оригинал бүтээгдэхүүнүүдээс гадна Италийн алдарт Chicco брэндийн эх, нярайн асаргааны бүтээгдэхүүнүүдтэй нэг дор танилцаж, сонголтоо хийх боломжтой.
  • Бүтээгдэхүүн туршилт: Нярай хүүхдийн өдөр тутмын асаргаанд зориулсан ухаалаг шийдэл бүхий шилдэг бүтээгдэхүүнүүдийг өөрийн биеэр үзэж, ажиллагааг нь турших.
  • Мэргэжлийн зөвлөгөө: Шинэ ээж, аавуудад зориулсан хүүхэд асаргааны арга барил, хэрэглээний талаарх үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл.
  • Урамшуулал ба бэлэг: Нээлтийн өдрүүдэд зориулсан тусгай хямдрал (Special promotion) болон худалдан авалт бүрд дагалдах онцгой бэлгүүд.