- Хотын дарга Б.Пүрэвдагва такси үйлчилгээнд төр оролцох шаардлагагүй гэж үзэж байна.
- 2025 оны арванхоёрдугаар сард такси үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайжруулах төслийг НИТХ-аар хэлэлцэхээр болж иргэд эсэргүүцсэн.
- Төсөлд 2000 цахилгаан хөдөлгүүртэй автомашин таван жилийн хугацаанд авч, нэгдсэн удирдлагын системд холбохоор тусгасан.
- Анхны хөрөнгө оруулалт 77 тэрбум төгрөгийн 74%-ийг хувийн хэвшлээс, 26%-ийг Нийслэлийн Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Сангаас гаргахаар тооцоолсон.
Тэрбээр "Гаднаас такси оруулж ирэх төсөлтэй танилцаагүй байна.
Такси үйлчилгээ нь UBCab зэрэг хувийн хэвшлийн хийж чадах ажил. Үүнээс гадна иргэд хувиараа таксинд явж орлогоо олдог салбар байдаг. Үүнд төр оролцож, зохион байгуулалт хийх онцын шаардлагагүй гэж хувь хүний зүгээс үзэж байгаа" гэв.
2025 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын такси үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайжруулах тухай тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцэхээр болж иргэд эсэргүүцсэн билээ.
Сануулахад уг төсөлд Улаанбаатар хотын албан ёсны такси үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан хөдөлгүүртэй/PHEV/ 2,000 автомашиныг таван жилийн хугацаанд авч, нэгдсэн удирдлагын системд холбож үйлчилгээнд явуулна.
Эдгээрийг авахдаа анхны хөрөнгө оруулалт 77 тэрбум төгрөгийн 74% буюу 57 тэрбумыг хувийн хэвшлээс гаргах бол үлдсэн 26%-ийг Нийслэлийн Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Сангаас хүүгүй, зургаан жилийн хугацаанд эргэн төлөхөөр тооцоолсон гэж тусгасан байв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий