- В марафоне 'Улаанбаатар марафон – 2026' приняли участие более 46 тысяч человек.
- ХУУР Music Festival (XMF) организовал музыкальную программу на площади перед УДЭТ во время марафона.
- Среди участников разыграли 7 билетов на XMF.
- XMF 2026 пройдет 26-27 июня в Гачууртын Монгол Шилтгээн, участвуют 114 артистов (16 зарубежных, 98 местных).
- Билеты можно приобрести со скидкой 20% по промокоду 'МОТ2026' и в рассрочку через SONO.
Тус арга хэмжээний үеэр энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй ХУУР Music Festival (XMF) наадмын хамт олон УДЭТ-ын урд талбайд тусгай тайз засаж, марафонд оролцогчид болон хүрэлцэн ирсэн залуус, үзэгчдэд зориулсан хөгжмийн хөтөлбөрийг бүтэн өдрийн турш толилууллаа.
Тайзнаа фестивалийн уран бүтээлчид болох Tuul, Choking Neck, Trishna, Gr8khan, The Tourists, Giin, DJ Gori, Vatame, Meteora зэрэг XMF-ийн уран бүтээлчид ээлжлэн оролцож, амьд хөгжим болон электроник хэмнэлийг нэгтгэсэн эрч хүчтэй тоглолтуудаар үзэгчдийн халуун алга ташилтыг хүртэв. Ийнхүү ХУУР Music Festival спорт, хөгжмийн соёлыг нэгэн дор нэгтгэн, марафоны уур амьсгалд шинэ өнгө нэмсэн нь олон хүний талархлыг хүлээсэн онцлох мөчүүдийн нэг байлаа. Мөн арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн залуус дундаас уралдаан явуулан 7 азтаныг шалгаруулж, XMF фестивалийн 2 өдрийн тасалбарыг гардууллаа.
Зуныг нээх хамгийн том хөгжмийн наадам болоход ердөө нэг сарын хугацаа үлдлээ. ХУУР Music Festival 2026 нь 10 жилийн ойгоо угтан 6 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Гачууртын Монгол Шилтгээнд хоёр өдрийн турш зохион байгуулагдана.
Энэ жилийн наадамд гадаадын 16 хамтлаг, уран бүтээлч, дотоодын 98 уран бүтээлч нэгдэж, нийт 114 уран бүтээлч 5 өөр өнгө төрх бүхий тайзнаа нэгдэж, ХУУР Music Festival-ийн 10 жилийн түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүн, хамгийн өргөн цар хүрээтэй наадмыг бүтээхээр байна.
Тасалбарыг хөнгөлөлттэй үнээр урьдчилан худалдан авах боломж нээлттэй байгаа бөгөөд SONO зээлийн аппликэйшн ашиглан тасалбараа 10 хуваан төлөх боломжтой. Түүнчлэн “МОТ2026” урамшууллын кодыг ашиглан 20 хувийн хөнгөлөлттэй үнээр тасалбараа худалдан авах боломжтой байна.
Сошиал хаяг: www.facebook.com/xmfmongolia
Вебсайт: Xyypmusicfestival.com
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх