- Парламент Монголии обсуждает ежегодное повышение акциза на табак на 100% с 2026 года.
- Международные эксперты предупреждают, что чрезмерное повышение акцизов ведет к росту черного рынка и уклонению от налогов.
- Пример Бразилии: в 1999 году введен 150% налог на экспорт табака, что привело к росту нелегальной торговли и отмене налога.
- В Казахстане доля налога в цене сигарет составляет 47%, в Кыргызстане — 51%, в Узбекистане — 45%.
- Эксперты рекомендуют поэтапное повышение акцизов с привязкой к инфляции на 3-5 лет.
Саяхан Узбекистаны Самарканд хотод болсон “Торгоны зам” Олон улсын татварын форумд Монгол Улсын Сангийн яамны төлөөлөгчид оролцож, онцгой албан татварын бодлого, түүний дотор тамхины татварыг нэмэгдүүлэх асуудлаар олон улсын туршлага солилцсон байна.
Уг форумын үеэр олон улсын мэргэжилтэн, Шинэ Зеланд/Хорватийн М группийн ахлах зөвлөх Южин Тромбитас хэлэхдээ:
“Монголын Засгийн газар орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа сайн зүйл боловч үүнийг хэрхэн хийх нь чухал юм. Хэрэв тамхинд 150% ийн татвар ногдуулбал хэтэрхий өндөр. Өртөг маш өндөр байх үед хар зах зээл үүсэж, ямар ч үнээр хамаагүй татвараас зайлсхийх болдог. Энэ нь жижиг худалдаа эрхлэгчдэд сөрөг нөлөөтэй. Татвар нь инфляцтай уялдсан огцом биш, хэт өндөр биш байвал үр дүнд хүрдэг. Харин үе шаттай өсөлт нь хэрэглэгч, бизнес эрхлэгчдэд дасан зохицох хугацаа олгож, төрд хяналт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг.”
Мөн түүнчлэн түүний онцолсноор: “Монгол Улсын хувьд парламент тамхины онцгой албан татварыг огцом хоёр дахин нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж буй энэ үед дээрх асуудал онцгой анхаарал татаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Засгийн газрууд татварын орлогоо нэмэгдүүлэхийг зорьдог ч дэлхий даяар онцгой албан татварын орлого буурч буй хандлага ажиглагдаж байна. Тиймээс шинэ татварын бодлого хэрэгжүүлэхдээ зөв арга зам сонгох нь чухал. Жишээлбэл, Бразил улс 1999 онд экспортын тамхинд 150 хувийн татвар ногдуулсан ч энэ нь хууль бус худалдааг нэмэгдүүлж, бодлого нь амжилтгүй болсон тул цуцлагдсан байдаг’’ гэж тайлбарлажээ.
Олон улсын татварын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тамхины татварыг хэт огцом, өндөр хэмжээгээр нэмэгдүүлэх нь хууль бус худалдаа, хар захыг тэлэх, төсвийн орлого буурах эрсдэлтэй. Тэдний онцолж буйгаар, бодлого нь зөвхөн орлого төвлөрүүлэх зорилготой бус, нийгмийн эрүүл мэндэд бодит үр дүн авчрахуйц, урт хугацааны тогтвортой шийдэл байх ёстой аж.
“Торгоны зам” Олон улсын татварын форум -2026 Узбекистаны Самарканд хотноо зохион байгуулагдаж байгаа энэ үеэр олон улсын татварын мэргэжилтнүүд тамхины онцгой албан татварын бодлого нь зөвхөн хувь хэмжээг өсгөх асуудал биш, харин зах зээл, хэрэглэгч, хууль бус худалдааны эрсдэлийг цогцоор нь үнэлсэн байх ёстойг онцолжээ.
Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага (OECD ) -ээс хийсэн судалгаагаар 20 ш тамхинд ногдох татварын зардал Коста Рика, АНУ, Япон, Швейцар зэрэг улс орнуудад тамхины үнийн 60%-аас бага байсан байна. Тамхины үнэнд эзлэх татварын хувь хэмжээ дундад азийн орнууд болох Казахстанд 47 хувь, Киргизэд 51 хувь Узбекистанд 45 хувь байдаг.
“Торгоны зам” татварын форум нь бүс нутгийн орнуудын татварын албад, бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд нэг дор цугларч, татварын шилдэг туршлагыг хуваалцдаг чухал платформ юм.
Тэд дараах зөвлөмжийг өгч байна:
- Татварыг инфляцтай уялдуулан индексжүүлэх
- 3–5 жилийн урт хугацааны шаталсан төлөвлөгөө гаргах
- Хууль бус худалдаатай тэмцэх хяналт, шалгалтыг сайжруулах
- Огцом өсөлтөөс зайлсхийх
Эцэст нь, тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилго зөв боловч хэрэгжүүлэх арга барил нь бодлогын амжилтыг тодорхойлдог. Олон улсын туршлагаас харахад татварыг үе шаттай, судалгаанд суурилсан байдлаар нэмэгдүүлэх нь илүү тогтвортой, үр дүнтэй шийдэл гэж үзэж байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх