- Краудфандинг позволяет собирать средства от множества людей вместо одного инвестора.
- Мировой рынок краудфандинга в 2023 году достиг 1.4 триллиона долларов, ежегодный рост 15-20%.
- В Монголии единственная легальная платформа краудфандинга — Fundea.mn, собрано более 400 миллионов тугриков для 77 проектов.
- Примеры успешных проектов: E-geree.mn, Maza, Airee, Blindfold.
Банк, ББСБ-ын зээл авахад тогтмол орлого, барьцаа хөрөнгөнөөс эхлээд олон ч баримт, цаг хугацаа шаардана. Харин хөрөнгө оруулагч олоход таны санааг сонсож, дэмжих хүн олно гэдэг өвсөн дотроос зүү эрэхтэй адил амаргүй даваа.
Тиймээс дэлхий нийтэд “ХАМТЫН САНХҮҮЖИЛТ” гэдэг ойлголт дэлгэрч эхэлсэн байна.
Хамтын санхүүжилт гэж юу вэ?
Хамтын санхүүжилт гэдэг нь нэг том хөрөнгө оруулагч хайхын оронд, олон хүний багахан дэмжлэгээр төсөл, бизнесээ санхүүжүүлэх арга юм.
Өөрөөр хэлбэл та санаагаа олон нийтэд танилцуулна. Харин тэр санааг дэмжихийг хүссэн хувь хүн, байгууллага гээд хэн ч бай их бага хэмжээгээр дэмжлэг үзүүлэн санхүүжилтээ босгоно гэсэн үг юм.
Мөн тэрхүү санаа нь заавал бизнесийн том санаа байх шаардлагагүй. Зүгээр л хоол хийх, ном хэвлүүлэх, аялалд явах гэх мэт энгийн зорилготой хүмүүс олон нийтээс санхүүжилт босгоод санаагаа биелүүлсэн байдаг нь сонирхолтой байгаа биз?
Хамтын санхүүжилтийн дэлхийн зах зээл 2023 онд 1.4 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд жил бүр 15-20%-иар өсөж байна. Kickstarter, Indiegogo зэрэг сайтууд олон ч саятнуудыг бий болгосон. Харин Монголд хэр хөгжсөн бэ?
Хамтын санхүүжилтийн Монгол дахь зах зээл
Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны эрхээ авсан Монгол дахь цорын ганц платформ бол Fundea.mn юм. Энэхүү вэбсайт дээр нийт 77 гаруй төсөл 400 орчим сая төгрөгийн санхүүжилт босгосон байдаг бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ тоо нэмэгдсээр байна.
Энэ дундаас бидний мэдэх олон ч төслүүд “мэндэлсэн” байдаг. Жишээ нь:
- E-geree.mn- цахим гэрээний систем
- Maza- Мазаалай хамгаалах санд хувь нэмрээ оруулдаг Монгол кофены брэнд
- Airee- 100% байгальд задардаг хонины ноосон агаар шүүгч
- Blindfold хамтлагийн Axean Festival-д оролцох санхүүжилтийг амжилттай босгосон гэх мэт олон сонирхолтой санаанууд биеллээ олсон нь энэхүү боломж бид бүгдэд эрх тэгш байдгийн тод жишээ юм.
Хамтын санхүүжилтийн соёл
Дэлхий нийтэд хамтын санхүүжилтийн соёл олон зуун жилийн өмнөөс бүрэлдэн тогтсон нь түүхэн жишээнүүдээс харагддаг. Үүний хамгийн алдартай жишээ бол Эрх чөлөөний хөшөө юм. АНУ болон Францын иргэд хамтдаа хөрөнгө босгож энэхүү хөшөөг бүтээсэн түүхтэй бөгөөд санхүүжилтэд хувь нэмрээ оруулсан иргэдийн нэрийг уг хөшөөн дээр сийлж үлдээсэн байдаг.
Үүнтэй адил Монголд ч ялгаагүй “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийн жишгээр энэ соёл өнө эртнээс л бидэнтэй хамт байсан. Айл саахалтдаа туслах, олноороо нийлэн гэрээ барих, дутууг нь нөхөж, хэцүү үед нь түшиж тулах сэтгэл Монгол хүний шинж чанар яах аргагүй мөн.
Харин өнөөдөр энэхүү соёл илүү хөгжингүй, амар хялбар болон бидний гар дээр иржээ. Хамтын санхүүжилтийн платформ бий болсноор хүмүүс өөрсдийн санаа, төслөө цахимаар олон нийтэд танилцуулж, хаанаас ч дэмжлэг авах боломжтой болсон байна. Мөн энэхүү систем нь ил тод, баталгаатай учраас төсөл хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгчийн хооронд итгэлцлийг бий болгож чаддаг аж.
Монголчуудын хамтдаа бүтээх соёл шинэ цагийн хэлбэрээр хөгжиж эхэлж байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх