- В бюджет столицы на 2026 год будет внесена корректировка до 10 июня из-за роста цен на дизельное топливо и бензин.
- Рост цен на топливо связан с событиями на Ближнем Востоке.
- Увеличение расходов на общественный транспорт из-за подорожания дизеля.
- 5000 домохозяйств в микрорайонах переведены на газовое отопление, планируется установка газовых котлов еще для 10000 домохозяйств.
- Налог на импорт газа из России вырос с 5 до 120 долларов, ведутся переговоры между странами.
Нийслэлийн 2026 оны төсөвт дахин тодотгол хийхээр болжээ.
Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Ойрх Дорнодод болж буй үйл явдалтай холбоотойгоор дизель түлш, бензиний үнэ нэмэгдлээ. Дизель түлшний үнэ нэмэгдсэнээс нийтийн тээвэрт нэмэгдэл зардлууд гарах нөхцөл байдал үүссэн. Иймээс нийслэлийн төсвийг ойрын хугацаанд буюу зургаадугаар сарын 10-наас өмнө тодотгох шаардлагатай болсон.
Дизель түлш зарцуулж байгаа салбаруудад нэмэгдэл санхүүжилт өгөхөөс өөр арга байхгүй" хэмээв.
Харин хийн түлшний нийлүүлэлтийн тухайд
"Гэр хорооллын 5,000 айлыг хийн түлшний хэрэглээнд шилжүүлсэн байна. Нэмж, 10,000 айлд хийн түлшний зуухыг суурилуулахаар төлөвлөсөн. Оросоос газ авахад 5 долларын татвар 120 доллар хүртэл нэмэгдсэн байгаа. Газын нийлүүлэлтийг хэрхэн шийдэх талаар хоёр улсын хооронд хэлэлцээр хийнэ"
гэлээ.
Өмнө нь энэ оны гуравдугаар сард нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, 325 тэрбум төгрөгийг трамвай төсөлд зарцуулахаар баталсан юм.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх