Нээлттэй ангиллын 21, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн тэмцээн болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Монголын шатрын холбооны удирдлагууд, тэмцээний ерөнхий шүүгч Мехрдад Пахлеванзаде нар мэдээлэл хийв. 

Тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч, Казахстан Улсын шатрын холбооны ерөнхийлөгч хүрэлцэн ирж байгаа аж.

Энэ удаагийн тэмцээний шууд дамжуулалтыг 700 сая орчим хүн үзэж сонирхоно гэж тооцоолж байна. Шатрын анхдугаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсад 1998 онд болж байсан бол отгон тэмцээний нээлтийн ёслол маргааш 14:00 цагт Баянгол зочид буудалд болох юм. 

Мөн эмэгтэйчүүдийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, дэлхийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэгч, БНХАУ-ын Хоу И Фан хүрэлцэн иржээ. Тэмцээнд 28 орны нийт 248 тамирчин өрсөлдөх бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчин юм.

Тус тэмцээнээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн нь эИМ Т.Мөнхзул хүрэл (Синтай 2019), ОУМ/эИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл (Алматы 2023), эОУМ Б.Мөнгөнзул мөнгөн (Аль Айн 2025) медаль юм. Энэ тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрх авах юм.

ТЭМЦЭЭНД:

  • Их мастер (GM) – 34 
  • Эмэгтэй их мастер (WGM) – 12 
  • Олон улсын мастер (IM) – 51 
  •  Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20 
  • FIDE мастер (FM) – 32 
  • Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17 
  • FIDE дэд мастер (CM) – 5 
  • Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13