- Capital Markets Mongolia (CMM) впервые провела Монгольский инвестиционный форум в Шанхае 27 мая 2026 года.
- В форуме участвовали более 300 представителей из 200 международных компаний.
- Форум направлен на укрепление экономического сотрудничества между Монголией и Китаем.
- Среди участников были крупные монгольские компании, такие как Хаан Банк, Шунхлай Групп, Монгольский банк развития.
- Международные участники включали JPMorgan, Goldman Sachs, Deutsche Bank, Huawei, Dahua Technology.
Тус форум нь Монголын гадаад худалдааны хамгийн том түнш, стратегийн гол хөрш болох БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр улсын хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх томоохон алхам боллоо.
Монгол Улсын засгийн газрыг төлөөлж Эдийн Засаг, Хөгжлийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Идэшийн Батхүү болон Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Дорждэрэмийн Болд нар, харин парламентын төлөөлөл болж Монгол Улсын Их Хурлын гишүүн Жаргалсайханы Золжаргал, Улсын Их Хурлын гишүүн Чулуунбилэгийн Лодойсамбуу нарын эрхмүүд форумын хүндэт зочид байв.
Дотоодын оролцогчдын хувьд 35 гаруй салбар бүрийн тэргүүлэгч компани болох Хаан Банк, Шунхлай Групп, Монгол Улсын Хөгжлийн Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Стэйрвэй ХХК, Хан Алтай Ресурс, Фингейт, Инвескор Капитал, Апекс Капитал, Голомт Капитал, Сэндли ББСБ болон Райд Монголиа зэрэг компаниуд оролцов.
Олон улсын төлөөллүүдийн хувьд БНХАУ-ын томоохон хотууд, Хонг Конг, Сингапур, Өмнөд Солонгос болон Австрали улс дахь байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд БНХАУ-ын 40 гаруй эрчим хүчний компани, 50 гаруй санхүү, хөрөнгө удирдлагын компани, 20 гаруй аж үйлдвэрийн компани, Huawei болон Dahua Technology тэргүүтэй 10 гаруй технологийн компани оролцлоо. Мөн дэлхийн санхүүгийн томоохон компаниуд болох JPMorgan, Goldman Sachs, Deutsche Bank, BNY, Хятадын хөрөнгө оруулалтын корпорац, China Life Insurance, Aberdeen Investment болон S&P Global Ratings нар мөн оролцов.
“Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Шанхай 2026” нь дараах хэлэлцүүлгийг онцлон танилцуулав. Үүнд:
- “Ногоон эрчим хүч ба Ухаалаг үйлдвэрлэл” сэдэвт хэлэлцүүлэгт “BloombergNEF”-ийн БНХАУ-г хариуцсан ахлах мэргэжилтэн Leo Wang модератороор оролцсон бөгөөд Huawei Technologies-ийн Global Smart Microgrid Business хариуцсан ерөнхий менежер Malek Zhang, AIIB (Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк)-ны Төслийн санхүүжилтийн олон улсын захирал James Lok, Envision Energy компанийн Net Zero Industry хариуцсан захирал Hu Yuanwei, Net Zero Energy ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ureca компанийн үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Э.Орчлон нар оролцов.
- Мөн Монложистикс Холдинг ХК, Голомт Банк ХК, SOBT Холдинг ХХК, Guotai Junan International болон Эрдэнэс ҮТП ХХК байгууллагууд логистик, банк санхүү, чухал ашигт малтмал, Монголын олон улсын бондын зах зээл болон технологийн салбарууд дахь төслүүд болон хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулав.
Форумын гол онцлох үйл явдал нь Huawei Technologies LLC ба Шунхлай ХХК, М Си Эс Интернэйшнл ХХК ба Envision Energy, Стэйрвэй ХХК ба TZME компаниудын хооронд стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болов.
Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан глобал түнш Huawei, форумын ивээн тэтгэгчид болох Rio Tinto, Envision Energy болон М Си Эс Интернэйшнл, дэмжин ажилласан байгууллага болох Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар мөн төслийн танилцуулга хийсэн илтгэгчид, түншүүддээ талархал илэрхийлье.
CMM нь "Монголын Хөрөнгө Оруулалтын Форум: Шанхай"-г цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд дотоодын компаниудыг олон улсын компаниудтай холбох, урт хугацааны түншлэл бий болгох үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжсээр байх болно.
“CMM – Capital Markets Mongolia”-н тухай:
“CMM – Capital Markets Mongolia” нь хөрөнгийн зах зээлийн судалгаа, шинжилгээ, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын зуучлалын үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн судалгаа, зөвлөх үйлчилгээний компани юм. CMM нь хөрөнгө оруулагчид, компаниуд, зуучлагч болон зохицуулагч байгууллагууд, хэвлэл мэдээлэл, олон нийт зэрэг оролцогч талуудыг холбосон цогц платформын үүрэг гүйцэтгэж, зах зээлийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын итгэл болон тогтвортой өсөлтийг дэмжин ажилладаг.
Хэвлэл, мэдээлэлтэй холбогдох:
Вэб хуудас:
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх