- За первые пять месяцев 2026 года в Монголии зарегистрировано 754 случая травм от мопедов, скутеров и электросамокатов.
- 129 пешеходов пострадали в результате наезда этих транспортных средств, из них 85 женщин и 44 мужчины.
- Только 16% пострадавших использовали защитное снаряжение.
- Среди пострадавших 54.9% взрослые старше 20 лет, 32.6% подростки 15-19 лет, 12.5% дети 0-14 лет.
- Врачи отмечают случаи скрытия травм детьми и осложнений из-за неправильной обработки ран.
Үүний:
- 61.4% буюу 463 эрэгтэй,
- 38.6% буюу 291 эмэгтэй байна. Ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд явган зорчих үедээ тухайн тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтэх тохиолдол их, бусад үед эрэгтэйчүүд гэмтэх нь түгээмэл байгааг мэдээллээ.
|
Гэмтэх үед ЮУТАЙ ЯВЖ байсан? |
Тохиолдлын тоо |
Хүйс |
||
|
Мопед |
335 |
221 |
114 |
|
|
Скүүтер |
114 |
|||
|
Суррон буюу цахилгаан дугуй |
176 |
114 |
||
|
Явган явж байгаад тухайн тээврийн хэрэгслүүдэд мөргүүлсэн |
129 |
|||
|
Нийт |
754 |
463 |
291 |
|
"Шархаа гэрээрээ арчиж цэвэрлэсэн гэх тайлбартай шархны том том хүндрэлтэй ирж буй хүмүүс ч бий"
ГССҮТ-ийн эмч П.Батнаран хэлэхдээ "Энэ төрлийн хэрэгслийг унаж бэртсэнээс үүдэн хүүхдүүд зөөлөн эдийн гэмтэл авчхаад эцэг эхээсээ нуух тохиолдлууд их гарч байна.
Дан ганц ясны хугарал, тархины гэмтлээс гадна ШАРХНЫ ХАЛДВАР гэдэг зүйл байдаг. Хөл, гараа зулгалаад шалбалчихдаг. Улмаар шархаа гэрээрээ арчиж цэвэрлэж байна гэсэн тайлбартай шархны том том хүндрэлтэй ирж буй хүмүүс ч бий.
Мопед, скүүтер, цахилгаан дугуйнаас унаж бэртэж эмнэлгийн тусламж авч буй хүмүүсийг харвал 10-19 нас болон 20-оос дээш насныхан 50:50 хувьтай байна.
Энэ төрлийн хэрэгслийг насанд хүрээгүй хүүхдүүдэд бүр хэрэглүүлэхгүй, аппликэйшний тохиргоо нь хүүхэд ашиглах боломжгүй байх зохицуулалт хийх нь зүйтэй. Нөгөө талаас эцэг, эхчүүд нь хүүхдэдээ цахилгаан дугуй, суррон зэрэг хэрэгслийг авч өгөхгүй байвал осол гэмтлийн тохиолдол гарахгүй" гэлээ.
"Ердөө 16% нь хамгаалах хэрэгсэлтэй, үлдсэн хувь нь хамгаалалтгүй зорчиж байна"
Үргэлжлүүлэн "Та бүхэн өглөө ажилдаа явах замдаа анзаарсан байх. 10 жилийн хүүхдүүд скүүтер, мопед дээр сундлаад явж байдаг. Энэ тохиолдлыг харж шаардлага тавих нь зөвхөн цагдаагийн хийх ажил биш.
Томчууд ч ийм тохиолдлыг харвал сануулж нийтээр анхааруулбал ослын тоо буурах болов уу.
2025 онд цахилгаан дугуй, скүүтер, мотоциклоос унаж гэмтсэн тохиолдлуудын бүртгэлээс үзвэл зөвхөн 16 хувь нь хамгаалах хэрэгсэлтэй байсан. Харин 10-аад хувь нь тодорхойгүй, үлдсэн хувь нь ямар ч хамгаалалтгүй зорчсон.
Бэртчихээд манайд ирээд тусламж үйлчилгээ авч байгаа тохиолдлын статистикийг бид нар яриад байгаа болохоос биш магадгүй ирэхгүй байгаа тохиолдлууд зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тоон үзүүлэлт өшөө их байна гэсэн үг" хэмээн ярилаа.
|
Насны бүлэг |
Гэмтэх үед ЮУТАЙ ЯВЖ байсан бэ? |
Нийт |
|||
|
Мопед |
Скүүтер |
Суррон буюу цахилгаан дугуй |
Явган |
||
|
0-9 |
|||||
|
10-14 |
|||||
|
15-19 |
127 |
246 |
|||
|
20+ |
190 |
||||
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх