- Количество дел, переданных в суд, выросло на 31.6% по сравнению с аналогичным периодом прошлого года.
- За 5 месяцев 2026 года в суд передано 104 дела.
- 193 человека привлечены к уголовной ответственности, из них 55% в возрасте 18-30 лет, 38% - 31-44 года, 20% - женщины.
- Прокуратура провела обсуждение на тему повышения эффективности борьбы с наркотиками.
Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, ял шийтгэлийн байдлыг сүүлийн 5 жилээр судалж Тагнуулын байгууллага, Хар тамхитай тэмцэх албатай хамтран энэ оны эхэнд “Хар тамхи, мансууралтай тэмцэх үр нөлөөг дээшлүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, зөвлөмж гаргасан байна.
Дээрх зөвлөмжид хар тамхи, мансууралтай тэмцэх талаар Олон Улсын гэрээ конвенц, эрх зүйн зохицуулалт, хууль хэрэглээ, шүүхийн практик, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдал, прокурор, мөрдөх байгууллага хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг агуулгыг тусгаж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд Прокурорын байгууллагаас 2026 оны 5 дугаар сарын байдлаар 104 хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өсжээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдуулан 193 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас дийлэнх буюу 55 хувь нь 18-30, 38 хувь нь 31-44 насны иргэн байгаа бол 20 хувь нь эмэгтэйчүүд байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх