Тэрбээр "ЭШ-ыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц байдал буюу Scholastic Aptitude Test(SAT)-ын хэлбэрт оруулахаар зорьж байгаа.
Одоо бол 10 хичээлээс сонгож шалгалтаа өгч байгаа. Тухайлбал Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн математикийн ангид суралцах хүүхэд, химийн багшаар сурах гэж байгаа хүүхэд хоёулаа яг ижил математикийн шалгалт өгдөг. Тэгвэл цаашид суралцах чиглэлээс хамаарч судлагдахууны түвшинт шалгалт авдаг болох юм. Инженерчлэл, математикийн чиглэлээр гүнзгийрүүлэн сурах хүүхэд математик-1 буюу ахисан түвшний шалгалт өгнө. Хэрэв багш, хими, биологийн чиглэлээр сурах бол математик-2 буюу заавал судлах түвшний агуулгад тохирох шалгалт өгнө. Энэ мэтчилэн материалыг ялгаатайгаар боловсруулж, шалгалт авна.
Мөн ЭШ өгөх хүн бүрээс суралцах чадварын шалгалт заавал авдаг болно. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн энэ хүүхэд маань дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах чадвар нь хэр зэрэг байна вэ гэдгийг үнэлнэ. Үүнд тэнцсэн тохиолдолд дараагийн түвшинтэт шалгалтаа өгөх эрх нээгдэнэ" гэлээ.
Суралцах чадварын шалгалт нь монгол хэл бичиг, математикийн нэгдмэл агуулгатай байх юм.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх