- KOLON FnC представила проект Circular Library на UNCCD COP17 в Улан-Баторе.
- Проект Circular Library основан на технологии Textile-to-Textile по переработке кашемира.
- В рамках проекта проведены тренинги для 220 скотоводов по адаптации к изменению климата.
- Проект реализуется с 2024 года в рамках инициативы KOICA IBS-ESG.
- KOLON FnC сотрудничает с KOICA и K.O.A в реализации проекта.
- НҮБ-ын байгаль орчны гурван гол конвенцын нэг болох “UNCCD COP17”-д Монголын тойрог эдийн засгийн үлгэр жишээ төслөө танилцууллаа
- Хаягдал ноолуурыг дахин боловсруулж шинэ нөөц болгон эдийн засгийн эргэлтэд оруулах “Circular Library” төслийн хэрэгжилт, бодит үр дүн, ололт амжилтыг танилцууллаа
- Олон улсын байгууллагуудтай хамтран 220 малчдад уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулж, “KOLON SPORT” брэндийн сүүдрэвч хандивлалаа
KOLON Industries FnC (цаашид “KOLON FnC” гэх) нь Монгол Улс, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр Монгол Улсад хэрэгжүүлж буй тойрог эдийн засгийн төслөө олон нийтэд танилцуулж, орон нутгийн малчин иргэдэд чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хариу арга хэмжээ авах сургалт зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан ESG-ийн санаачилна оролцоогоо өргөжүүлж байна.
Цөлжилттэй тэмцэх (UNCCD) Уур амьсгалын өөрчлөлтийн тухай болон Биологийн олон янз байдлын тухай конвенцууд нь НҮБ-ын байгаль орчны чиглэлийн гурван гол конвенцын нэг юм. Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт болон хэт их бүтээн байгуулалт, газрын зохисгүй ашиглалтаас үүдэлтэй газрын доройтол, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх асуудлаар дэлхийн улс орнууд хэлэлцэж, хамтын шийдэл эрэлхийлдэг олон улсын чуулган юм.
Энэ сарын 18-ны өдөр КOLON FnC нь конвенцын албан ёсны хөтөлбөр болох “Green Zone - Interactive Day”-ийн хүрээнд охин компани болох K.O.A болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-тай хамтран хэрэгжүүлж буй Монголын тойрог эдийн засгийн платформ “Circular Library Ulaanbaatar” төслөө танилцууллаа. Энэхүү төсөл нь хөгжиж буй орнуудын байгаль орчны асуудлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор KOLON FnC-ийн 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн “KOICA IBS-ESG санаачилгын төсөл”-ийн нэг хэсэг юм.
“Circular Library” нь хэрэглэж дууссан ноолууран хувцас болон борлуулалтын үлдэгдэл нөөцийг цуглуулж, тэдгээрийг дахин шинэ хувцасны материал болгон боловсруулах “Textile-to-Textile” технологид суурилдаг. Хаягдал болсон хувцсыг дахин боловсруулснаар байгалийн гаралтай ширхэгтийн ашиглалтын хугацааг уртасгаж, хүлэмжийн хийн ялгарал болон хувцасны хаягдлыг нэгэн зэрэг бууруулах нүүрстөрөгчийн ялгарал багатай, байгальд ээлтэй загвар юм. Энэ өдөр КOLON FnC нь сүүлийн 1–2 жилийн хугацаанд хуримтлуулсан ноолуур цуглуулах болон тойрог эдийн засгийн тогтолцоог бүрдүүлсэн ажлын үр дүн, цаашдын алсын хараагаа танилцуулж, арга хэмжээнд оролцсон оролцогчид болон олон улсын хамтын нийгэмлэгийн төлөөлөгчдөөс ихээхэн эерэг үнэлгээ, дэмжлэг авлаа.
Мөн түүнчлэн КOLON FnC нь тус төслийн хүрээнд орон нутгийн малчин эмэгтэйчүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодит дэмжлэг үзүүллээ. Үүний хүрээнд Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн санхүүжилтээр, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-өөс хэрэгжүүлж буй.
“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх болон эрсдэлийн менежментийг бэхжүүлэх нь” (АДАПТ) төсөлтэй хамтран, энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн малчид эмэгтэйчүүд болон холбогдох байгууллагын нийт 220 орчим төлөөлөгчдөд уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах талаарх сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь тогтвортой ноолуурын түүхий эд үйлдвэрлэл, чанарыг сайжруулах арга аргачлал, эмэгтэйчүүдийн манлайлал, малын гаралтай дайвар бүтээгдэхүүнээс нэмүү өртөг бий болгох арга зам зэрэг тухайн орон нутагт нэн шаардлагатай, практик ач холбогдол бүхий сэдвүүдийг хамарсан юм. Ялангуяа KOLON FnC нь сургалтад хамрагдсан малчдад нарны хурц тусгал болон цаг агаарын таагүй нөхцөлөөс хамгаалах зориулалттай, гадаа ашиглах боломжтой “KOLON SPORT” брэндийн сүүдрэвчийг хандивлалаа. Энэхүү дэмжлэг нь орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр орууллаа.
KOLON FnC-ийн холбогдох албан тушаалтан
“Энэ удаагийн танилцуулга нь БНСУ-ын хувцас загварын салбарын тогтвортой тойрог эдийн засгийн загварыг олон улсын байгаль орчны салбарын түвшинд албан ёсоор таниулсан ач холбогдол бүхий үйл явдал боллоо”
хэмээн онцоллоо. Тэрээр
“Цаашид ч Монголын ноолуурын салбарын нүүрстөрөгчийн ялгарал багатай шилжилтийг дэмжиж, орон нутгийн иргэдтэй харилцан ашигтай, хамтын хөгжлийг бий болгохын тулд хүчин чармайлтаа өргөжүүлнэ”
хэмээн мэдэгдлээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий