Аялалд амт нэмэх амьд шар айраг – Chinggis Original Draft
Аялал жуулчлалын улирал эхэлж буй энэ үед эх орныхоо өв соёл, түүхэн нэрээр дэлхийд танигдсан үндэсний бахархалт брэнд дотоодын аялагчид төдийгүй гаднын жуулчдад Монголын чанартай үйлдвэрлэл, чансаатай амтыг сурталчлах "Нэрийн хуудас" болох нь дамжиггүй. Тал нутгийн тэнгэрт түгэх оддыг ширтэнгээ “Chinggis Beer” гэх түүхээр овоглосон бахархалт брэндийн чанартай амтыг таашаах нь дэлхийн жуулчдын хувьд тал нутгаас авах тансаг мэдрэмж яах аргагүй мөн юм.
Анхдагч амт - Түүчээлэгч чанар
21 аймгийг дөнгөж цоргоноос нь гарсан амьд шар айргаар тогтмол хангах нь тээвэрлэлт, хадгалалтын маш нарийн горим шаарддаг бөгөөд үүнийг “Chinggis Beer” брэнд чанарын өндөр түвшинд шийдэж, өөрсдийн чансааг дахин баталлаа.
Монголын шар айргийн салбарын түүхийг 29 жилийн турш түүчээлж ирсэн “Chinggis Beer” брэнд нь зөвхөн амтаараа бус, чанар, стандартаар хэрэглэгчдийн итгэлийг хүлээсээр ирсэн билээ. Тэр дундаа “Chinggis Original Draft” буюу гоожуурын амьд шар айраг нь шинэхэн амт, тогтмол чанар, зөв хадгалалтын стандартаар шар айрагт дурлагчдын итгэлийг хүлээж, эргэлзэхгүй сонгодог сонголт нь болсоор ирсэн юм.
Энэ зуны аяллын маршрут тань хаашаа ч хөтөлсөн 'Chinggis Original Draft' шар айргийн шинэхэн амт үргэлж хамт байж аялалд тань амт нэмнэ хэмээн тус брэндийнхэн нүүр бардам онцолсон билээ.
+21 хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий