КОРОТКО
- Группа Mxrningstar провела мероприятие по продаже виниловых пластинок альбома 'Эрх чөлөө'.
- Альбом 'Эрх чөлөө' выпущен в 2026 году на 180-граммовом виниле, произведенном в Германии, в двух цветах.
- Мероприятие длилось всего два часа, но вызвало большую очередь.
- Концерт группы состоится 22 мая 2025 года в 17:00 в Social pay park.
- В 2025 году концерт группы посетили 6000 преданных фанатов.
Сонсогчдынх нь догдлол, хүлээлтээр хэлхэгдсэн энэ урт дараалал бол Mxrningstar хамтлагийн "Эрх чөлөө" цомгийн пянзны өдөрлөг байсан юм.
Өөрсдийг нь хайрлаж сонсдог хүмүүстэй нэгэн агаарын урсгал дор уулзан, цомгоо хамтдаа сонсож, шинээр мэндэлсэн мэдрэмжийн цуглуулгаа хуваалцах нь аливаа хамтлагийн хувьд фенүүддээ үзүүлж буй хамгийн том хүндлэл байдаг билээ.
Тэдний 2026 онд гаргасан "Эрх чөлөө" цомгийн 180 граммын пянз нь Герман улсад үйлдвэрлэгдсэн ба хоёр төрлийн өнгөний сонголттойгоор гарсан байна. Тус өдөр пянзнаас гадна цомгийн бусад нэрийн бүтээгдэхүүнүүд болон 2025 онд гаргасан "Хүн" цомог маш цөөн тоогоор зарагджээ.
Сонсогчид нь тэдний тайван мэдрэмж өгөх атлаа галтай уран бүтээлүүдийг нь сонсохоор тэсэн ядан хүлээж буй биз ээ. Түүнчлэн энэ өдөр амьд хөгжмийг амьдраар нь сонсох нь хэчнээн таатайг олон шинэ сонсогчид мэдрэх болов уу.
Өдөрлөг ердөө хоёрхон цаг үргэлжилсэн тул цомгоо авч амжаагүй хүмүүс тоглолт дээрээс худалдан авч болох юм байна. Тоглолтын хаалга 5-р сарын 22-ны өдрийн 16:00 цагт нээгдэх юм.
Тоглолт энэ долоо хоногийн Баасан гарагт буюу 5-р сарын 22-ны өдөр Social pay park-т 17:00 цагт эхлэх юм. ТАСАЛБАР АВАХ.
Тэдний 2025 онд хийсэн тоглолтыг 6,000 үнэнч сонсогч фенүүд нь үзсэн байдаг.
ЭРХ ЧӨЛӨӨ ЦОМОГ:
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий