Өнөөдрийн байдлаар барилгын гадна фасад, дээвэр угсралтын ажил дуусаж, дотор заслын ажил үргэлжилж байгаа аж.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй уг барилгын спорт заал нь тэнхлэгээрээ 18х36 ам метр, зоорьгүй, хоёр давхар, бассейны барилга нь тэнхлэгээрээ 24х12 ам метр хэмжээтэй, зоорьтой, хоёр давхар барилга. Олон улсын стандартад нийцсэн усан бассейн, спорт заал болон багш, ажилчдын өрөө, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, техникийн зориулалтын өрөөнүүдийг иж бүрнээр нь төлөвлөжээ.

37 дугаар сургуулийн спорт заалыг усан бассейн бүхий заал болгон шинэчлэх нийт төсөвт өртөг 8.3 тэрбум төгрөг байна.