"ТЭСО Фүүдс парк" Монгол бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, үнэ цэнийг олон улсад бататгах хүчин чадлаа нэмэгдүүллээ
Монгол Улсын хүнсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилго бүхий олон улсын жишиг үйлдвэрлэлийн бүс болох "ТЭСО Фүүдс парк”-тай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр танилцлаа. 30 жилийн ой нь тохиож буй ТЭСО Групп нь Монгол орны нөхөн сэргээгдэх түүхий эдээр олон улсын чанар, стандартын шаард